Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээ ₮660 мянга болох нь. Одоогийн ₮550 мянгаас 20% нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нөлөө гарах билээ?
Түүх сөхье
2007 оноос хойш цалингийн доод хэмжээг 7 удаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Дунджаар 2 жилд нэг удаа нэмдэг болж таарч байгаа юм.
Хамаарал байна уу?
Уг нь бол цалингийн доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөхөөр заасан. Гэхдээ харах юм бол 2020 онд ДНБ-ий хэмжээ жилийн өмнөхөөсөө 1% буурч байхад цалингийн доод хэмжээг 31.3% өсгөсөн. Яах вэ, Ковид-19-ийн нөлөөгөөр хүн амын амьжиргаа буурсан нь үнэн. Гэхдээ эдийн засаг, инфляцын нөлөөг ч харах ёстой бус уу?
Яагаад харах ёстой юм?
Цалингийн доод хэмжээг нэмэх нь зарим салбарын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ч эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө. Тэгээд л инфляц чинь улам ханхайна даа. Угаас цалин өссөн сургаар барааны үнэ суга дээшилдгийг бүгд л мэднэ. Үүгээр ч зогсохгүй,
Эцэст нь… Төсвийн бодлого тэлж, цалингийн доод хэмжээ өсөөд л байх юм даа. Уг нь бол одоо ч гэсэн инфляц зорилтот түвшинд очоогүй байгааг мэдэж л баймаар.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.