Өнгөрсөн сард Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн өнгөтэй өөдтэй хэд маань Америк руу айлчилж, нийт 8 компани Цахиурын хөндийд гарлаа.
Юу болов?
Өөрөөр хэлбэл тус 8 компани Төв Азийн 8 оронтой хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор бүртгэгдэж буй. Ингэснээр тэд дэлхийн зах зээлд нэвтрэх боломжтой болж байна.
Монгол 🦄: Торгоны зам инновацын төвийн дэргэд Төв Азиас $1 тэрбумын үнэлгээтэй гарааны бизнес буюу “Unicorn”-г төрүүлэх зорилгоор $30 саяын венчур санг байгуулж буй. Тэгэхээр манай 8 болон төв азийн 8 орны гарааны компаниуд хамт бойжих, $30 саяын хөрөнгө оруулалтаас хүртэх хаалга нээлттэй гэсэн үг.
Эрэлхийлэл: Түүнчлэн манай технологийн акулууд Америк явахдаа NVIDIA Ventures, DX Ventures, Network Venture Capital, Ven Elite зэрэг томоохон венчур сан, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай уулзаж, хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах боломжийн талаар судлаад амжжээ.
Өнгөтэй, өөдтэй 8
Ямар гээч компаниуд нь цахиурын хөндийд гарчхав аа, гэж үү? Тэргүүлэгч 8 дунд Монголын харилцаа холбооны салбарт шинэ давлагааг авч ирж 385 мянган хэрэглэгчтэй болсон ONDO багтаж буй. Тэд ашиг гэхээсээ илүү Монголд хийсэн технологио дэлхийн зах зээлд хүргэхээр ажиллаж буй тул энэ жагсаалтад байхаас аргагүй. Цаашлаад 8 компанид хэн, хэн багтсаныг харвал,
Технологи урлагсад: Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг анхны компани болох
Fibo Cloud багтав. Мөн 68 охин компаниараа дамжуулж 2.8 сая хэрэглэгчид хүрч байгаа
ICT Group ч цахиурын хөндийд гарсан. Мөн та бидэнд хэдийнээ танил болж, хаа холын бичиг баримтыг ойртуулагч
Гэрэгэ Системс ч жагсаалтад нэгдээд байна.
Хөгжүүлэгчид: Монгол дахь бизнесийг дижитал болгож, өөрсдийн сүлжээ, нөөц бололцоо, авьяас чадвараараа компаниудыг хөгжүүлэгч
Intelmind ч цахиурын хөндийн 8-ын нэг. Түүнчлэн Lifestyle бүтээгдэхүүн урлагч, таны тархин дахь төслийг бодит болгож UNICORN бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах зорилготой
Mezorn жагсаалтад багтжээ.
Investment x2: Мөн тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг хэрэгжүүлэх зорилготой
Тэсо Инвестмэнт болон системийн инженерчлэл, дижиталчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийгч
Гүнд Инвестмент цахиурын хөндийд гарлаа.
Эцэст нь… Түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засагтай, далайд гарцгүй манайх шиг оронд технологи хөгжүүлнэ гэхээр хэт алс хол санагддаг байсан цаг саяхан. Гэтэл одоо Монголын мэдээлэл технологийн салбар хөгжих, хөрөнгө оруулалт татах, технологийн экспорт хийх үүд хаалга нээгдэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.