
Улс төр нь ороо бусгаа, дарга нарын суудал эзгүйн дээр хэсэг айл нь цахилгаангүй, хэдэн машин нь шатахуунгүй байна даа. XXI зуунд Улаанбаатарт Porsche машин уралдаанд биш шатахуун түгээх станц руу түрүүлж байхыг харлаа даа.
‼️ Дайн дээр дажин
Энэ сарын 6-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь “Бидэнд 30 хоногийн нөөц байна. Битгий сандралд, шатахуун огт тасалдахгүй” гэж ам өчиг өгч байв. Гэтэл 20 ч хоноогүй байхад байдал дордож зарим ШТС-д 2 км-н дугаарлалт үүсэв. Шалтгааныг нь иргэд шатахуунаа өмнө нь авдаг байсан хэмжээгээрээ биш банкаа дүүртэл нь аваад байна гэж тайлбарлах. 🤦♀️
📌 Гаргалгаа байна уу?
Үүсээд байгаа асуудлыг түрдээ Хятадын хаялгаар аргалах юм байх. 78 вагонд ачсан 4,680 тн АИ-92 шатахуун ирж байгаа гэнэ. Яваандаа Хятадаас авах АИ-92 шатахууныхаа хэмжээг 2 дахин нэмнэ гээд байгаа. Уг нь бид чинь жилдээ 3-4 сая баррель түүхий нефтийг урд хөрш рүү гаргачихдаг нөөцтэй улс. Гэсэн хэр нь ганц газрын тосны үйлдвэртэй болох гэж бараг 10 жил мунгинаж байна. Аргацаадаг биш шийддэг гаргалгаа хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.