• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 23, 2025
Уул уурхай

Энержи Ресурс ХХК-ийн 20 жилийн тойм

yld
М.Хулан
4 сарын 23, 2025
4 сарын 23, 2025

Энэ жил Энержи Ресурс ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 20 жил, олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсны 15 жилийн ой тохиож байгаа. 

📜 Түүхэн товчоо

Тэртээ 2005 онд Монголын бизнесийн акулууд болох MCS Групп, Петровис ХХК, Шунхлай группийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс ХХК үүсгэн байгуулагдаж байсан. Улмаар 5 жилийн дараа толгой компани болох Mongolian Mining Corporation (0975.HK) нь Монголын анхны олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан компани болж байв. 

🏭 Үйлдвэрлэл

Компани Ухаа худаг нүүрсний ордоос гадна Баруун наран уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Ухаа худаг нүүрсний ордын хувьд жилдээ 15 сая тн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай бөгөөд өнгөрсөн онд олборлолтын хүчин чадлаасаа давж 16.3 сая тн нүүрс олборлосон байдаг. 

  • 💰 Нэмүү үнэ цэн: Цаашлаад, тус ордыг түшиглэсэн 3 модульт баяжуулах үйлдвэр нь мөн 15 сая тн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Улмаар 2011 оноос хойш баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ нь 70.4 саяыг даваад байгаа аж.
  • 🚰 Дахин ашиглалт 95%: Тус байгууламжийн гол онцлог нь дэргэдээ хаягдал усыг дахин ашиглах үйлдвэртэй бөгөөд ус дахин ашиглалт нь 95%. Говийн нөхцөлд төгс тохирсон технологи гэхэд болно. 

🏗️ Бүтээн байгуулалт

Компанийн 20 жилийн түүхийн салшгүй хэсэг нь олборлолтоос гадна дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлсэн явдал. Тухайлбал, үйлдвэрлэлийн эхэн үедээ баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, орон сууцны хороолол, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км автозам, Гашуунсухайт боомтод Чингэлэгт тээврийн нэгдсэн терминал тэргүүтэй томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. 

  • 💸 Улмаар компанийн 2009-2024 он хүртэлх хөрөнгө оруулалт нь $1 тэрбум гаруй, харин төлсөн татвар нь ₮2.6 их наядад хүрсэн байна. Улсын эдийн засагт нөлөөлж буй байдлаараа өнгөрсөн онд 2-рт жагссан буюу ТОП-100 ААН-ийн жагсаалтыг тогтмол өнгөлж буй. 

Эцэст нь… Монголын уул уурхайн салбарын хувийн хэвшлийн томоохон тоглогч болсон Энержи Ресурс ХХК-ийн 20 жилийн тойм энд хүрээд дууслаа. Энержи Ресурс ХХК-ийн хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргье.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.