• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Улс төр

2026 онд ядуурал 5 нэгж хувиар буурна

yld
М.Хулан
5 сарын 16, 2025
5 сарын 16, 2025

Өчигдөр Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хэлэлцүүлэг боллоо. Ирэх жил 300 төсөл арга хэмжээг ₮17 их наядаар санхүүжүүлнэ. Энэ нь ирэх оны төсвийн 50.7%-тай тэнцэх хэмжээний дүн.

🤔 Юу, юу хийнэ гэнэ?

Нийт ₮17 их наядын ₮4.5 их наядыг гадаадын санхүүжилтээр, ₮4.4 их наядыг төр хувийн хэвшлийн санхүүжилтээр, ₮3.5 их наядыг улсын төсвөөр, ₮1.5 их наядыг орон нутгийн төсвөөр санхүүжүүлнэ. Үлдсэн ₮3 гаруй их наяд хаанаас гарах нь тодорхойгүй. Ирэх жил хэрэгжүүлэх төслийн тоо энэ оныхоос 2.1 дахин буурсан ч санхүүжилт нь 37% нэмэгдэж байгаа. 

  • 🏃🏻‍♀️💨 ЗГ-ын чиглэл: ЗГ ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэх, ядуурлыг бууруулж, боловсролыг дэмжих, бизнесийн орчны реформ, чөлөөлт зах зээлийг цогцлоох, AI-г төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох гэсэн 4 чиглэлд онцгой анхаарал хандуулах аж. 
  • ✊🏻 Үр дүн: Эдгээр бодлогыг амжилттай хэрэгжүүлбэл ирэх онд эдийн засаг 6% өсөж, 1 хүнд ногдох ДНБ $8,090-т хүрснаас ядуурлын түвшин 5 нэгж хувиар буурч 22.1%-д хүрнэ гэнэ ээ. Бусад нь яах вэ гэхэд ядуурлын түвшинг жилийн дотор ингэж бууруулна гэхээр сүүлийн 9 жилд хэний ч хийж чадаагүй ажлыг хийнэ гэсэн үг. 

😵‍💫 Хэмжих боломжгүй зорилт

УИХ-ын зарим гишүүд ЗГ-ын өнгөрсөн жилийн үйл ажиллагааг үнэлсэн дүгнэлтийг ямар ч үндэслэлгүй, шугамаар жингээ хэмжих гэлээ хэмээж байсан. Нэг үеэ бодоход ЗГ зорилтын хэрэгжилтээ хэмжих гэж оролдож байгаа нь сайхан ч хүршгүй, зарим нь хэмжигдэшгүй зорилт тавьж байгаа нь хэцүүдэлтэй.

  • 🤑 Төсөв 2026: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлого, зарлагыг эн тэнцүү ₮33.5 их наяд байхаар тусгасан. Өөрөөр бол 2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй, суурь тэнцлийг ДНБ-ий 3%-тай тэнцэх хэмжээний ашигтай байхаар төлөвлөв. Үүний тулд төсвийн зарлага 2026 онд ДНБ-ий 31.7%, 2027 онд 30.4%, 2028 онд 29.6% гэхчлэн үе шаттай буурах ёстой. 

Эцэст нь… ЗГ урьдын адил янзын өөдрөг төсөөлөлтэй төсөв, хөгжлийн төлөвлөгөөг гаргав. Замын дундаас бидний нөхцөл байдал ийм, тийм гээд тодотгол хийхээс эхлээд үг нь баруун ууланд, үйлдэл нь зүүн ууланд байх нь олонтоо. Хэзээ бодит нөхцөлөө харж, хөрс шороон дээрээ буусан зорилт, амлалт өгдөг болох вэ?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.