• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 1, 2023
Олон улс

Ромын Пап лам Монголд

yld
М.Хулан
9 сарын 1, 2023
9 сарын 1, 2023

Ромын Пап Францис өнөөдөр Монголд ирнэ. Энэ нь түүний 43 дахь шашны айлчлал бөгөөд 9 сарын 4 хүртэл Монголд саатах нь. 

Яагаад Монголыг сонгов

Монголын хүн амын 1.3% буюу ердөө 1,450 хүн л католик шашинтай буюу дэлхийн хамгийн бага католик шашны итгэгчидтэй орнуудын нэг. Гол төлөв буддын шашин зонхилсон орныг Католик шашны томоохон төлөөлөгч зорин ирж буй нь эрт үеэс л Монголын бүх шашинд хүндэтгэлтэй хандан хүлээн зөвшөөрдөг болон шашны эрх чөлөөтэй холбоотой байх магадлалтай. 

Папын нөлөө

Пап Францисын айлчлалыг 23 орны 150 гаруй сэтгүүлч дагалдан ирэх бөгөөд энэ дунд New York Times, Reuters ч багтжээ. Пап Францис Монголын католик шашны нийгэмлэгтэй уулзахаас гадна буддизм, ислам, бөө мөргөл зэрэг бусад шашны төлөөллүүдтэй уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр 1.36 тэрбум католик шашинтай хүмүүсийн төлөөлөгч учир түүний айлчлалаар дэлхийн хүн амын 17% Монголын талаар мэдэх цаашлаад зорьж ирэхэд нөлөөлөх нь лавтай. 

  • Шашны аялал жуулчлал: Товчхондоо Пап Францисын оролцоотойгоор Монголд шашин хоорондын уулзалт болох нь Америк Монголыг Азийн ардчилалын баянбүрд гэдэгтэй адил шашны эрх чөлөөний баянбүрд болох боломжтойг илтгэх шиг. 
  • Үр дүнд нь: Монгол ирээдүйд бүс нутагтаа шашны төлөөллүүд цуглардаг шашны эрх чөлөөний баянбүрд болох ч боломжтой. 
  • Аль хэдийнээ: Пап ламын айлчлалтай холбоотойгоор Хонгконг, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудаас гадна бусад орны 3,500 гаруй жуулчид ирэхээр байна. 

Эцэст нь… XIII зууны үеэс л Монгол шашны олон урсгалыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг цөөн улсын нэг байсаар ирсэн. Энэ давуу талаа ашиглаж Азийн шашны эрх чөлөөг цогцлоож чадсан баянбүрд нь болвол аялал жуулчлалыг нэмэгдүүлэх цаашлаад дипломат харилцааны хувьд ч нэг шат ахих боломжтой байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.