• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 14, 2024
Зах зээл

Гадаадад оршин сууж буй 10 хүн тутмын 8 нь Монголд эргэн ирэх хүсэлгүй байна

yld
М.Хулан
5 сарын 14, 2024
5 сарын 14, 2024

Гадаадад оршин сууж буй монголчуудын 10 хүн тутмын 8 нь Монголд эргэн ирэхийг хүсэхгүй байна. Тэгвэл ЗГ уг асуудлын эсрэг ямар арга хэмжээ авч буйг харцгаая. 

  • Судалгаа: ҮСХ-ноос гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1,900 гаруй иргэнээс авсан судалгаанд 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр хилийн чанадыг зорьдог аж.

Чадварлаг боловсон хүчний хомсдол

ЗГ-ын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт тусгагдсан ажлууд дунд гадаадад суралцаж, амьдарч буй монголчуудыг Монголд авчрах нөхцөлийг бүрдүүлэх ажил бий. Өнгөрсөн оны байдлаар 220 мянга гаруй иргэн буюу хүн амын 6.1% нь хилийн чанадад сурч, ажиллаж байна.

  • Brain drain: Дээр дурдсанчлан хилийн чанадад суралцаж буй болон амьдарч буй иргэдийн 70% гаруй нь диплом, магистр, докторын зэрэгтэй. Та бүхний мэддэгчлэн аливаа улсын ид хөдөлмөрлөх насан дээрээ явж буй өндөр боловсролтой иргэд амьдралын чанараа сайжруулах болон бусад шалтгаанаар эх орноо орхин явах үзэгдлийг Brain Drain хэмээдэг.  

Урсаж л байг уу?

Гол асуулт нь ЗГ гадаадад амьдарч буй иргэдээ эргүүлэн авчрах нөхцөлийг бүрдүүлж чадсан уу, гэдэг байна. Тэдний ажлыг хувь хүний өнцгөөс биш Brain Drain Index-р үнэлэхэд 2020-2023 оны дундаж оноо 4.2 байгаа юм. Энэ нь өнгөрсөн 4 жилээсээ 1.2 оноогоор нэмэгдсэн үзүүлэлт. Тэгэхээр хариулт нь үгүй. 

  • Асуудал: Иргэдийн гадагшаа явж буй шалтгааныг агаарын болон орчны бохирдол, цалин, хүүхдэд зориулсан орчин муу байгаатай холбоотой гэж тодорхойлсон юм.
  • Brain drain ➡️ Brain gain: Улмаар ЗГ болон БШУЯ хамтран хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж буй монголчуудын урсгалыг татах үндэсний тусгайлсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Одоо үр дүн л хэрэгтэй байна даа.

Эцэст нь… Эргэн тойрны чинь хүмүүсийн гадаад улсыг зорих шалтгаан нь юу байсан бэ? “Өндөр хөгжилтэй, илүү олон брэндийн дэлгүүртэй, үзэж харах юмтай улс руу явлаа” гэхээсээ илүү “Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод явж байна” гэх хариулт нэлээдгүй сонсогддог. Нэг талдаа Монголыг хөгжүүлэх залуус нь гадагшаа урсаад алга болж байгаа нь харамсалтай ч нөгөө талдаа өнөөгийн Монголд үр хүүхдээ тавтай өсгөөд тухтай амьдрах нөхцөлгүй байгаа нь бүр ч гунигтай юм даа…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.