• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 13, 2025
Зах зээл

Хөдөлмөрийн зах зээл 3.0 хаяанд ирлээ

yld
М.Хулан
3 сарын 13, 2025
3 сарын 13, 2025

Хүн төрөлхтний хөдөлмөр эрхлэлт аж үйлдвэржилт, дижиталжилт, одоо AI гэхчлэн хувьсан өөрчлөгдсөөр хөдөлмөрийн зах зээл 3.0 эрин хаяанд ирээд байна. Тэгэхээр AI шилжилтийн энэ мөчлөгт ажиллаж, амьдарч буй бид хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн харах хэрэгтэй вэ? 

👆🏻 Нэмэгдэх 👇🏻 буурах ажлын байр

Ердөө тавхан жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд 170 сая ажлын байр шинээр бий болж, 92 сая ажлын байр AI, автоматжуулалттай холбоотойгоор орлуулагдана. Энд ногоон шилжилт ч нөлөөтэй.

  • 👍🏻 Бэлэн байя: Улмаар хөдөлмөрийн зах зээлд AI болон машин сургалтын мэргэжилтнүүд, Big Data, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой байдлын зөвлөх, кибер, финтек, автомат тээврийн хэрэгслийн тэргүүтэй мэргэжилтнүүд моодонд орохоор байна.
  • 🥶 Харин нөгөө талд банкны теллер, кассчин, бичиг хэргийн болон захиргааны холбогдолтой ажлын байрнууд хэцүүдэх нь байна шүү. 

Хүн 🆚 AI 🆚Хүн болон AI

Ерөнхий трэндээс гадна муухайгаар хэлэхэд хиймэл оюун ухаан ажлын байран дээрээ цаг нөхцөөж, зай бөглөдөг хүмүүсийн орон зайг нэлээн багасгана. Энэ нь гагц доод, дунд албан тушаалтнуудыг л яриад байгаа хэрэг бус удирдах түвшинд ч хамаатай. Ядрахгүй, өлсөхгүй, гомдоллохгүйгээр 24/7 ажилладаг CEO туршиж байгаа компаниуд хэр олон билээ?

  • 🗒️ Судалгааны хамгийн онцлох хэсэг нь 2030 он гэхэд AI болон хүн, хүн-машин гэх чиглэлд ажлын байр, орон тоо тэнцүү хуваагдана хэмээх таамаглал. Тэр тусмаа эрүүл мэнд, боловсрол, инженерчлэл тэргүүтэй олон ажлын байрыг AI-р орлуулахын оронд харин ч нэмэгдүүлэх аж.

🔁 Дахин програмчилж байна…  

Цаашлаад, дэлхийн нийт ажиллах хүчний 59%-ийг дахин сургах хэрэгтэй төдийгүй одоо үнэлэгдэж байгаа ур чадваруудын 39% нь хуучрах гэнэ. Тиймээс өгч буй зөвлөгөө нь хүмүүс аналитик чадвар, манлайлал, уян хатан байдал, авхаалж самбаа гэхчлэн роботоос илүүрхэж болох чадваруудаа дахин програмчилж, дараагийн түвшинд гаргах явдал. 

Эцэст нь… Ажил олгогч талаасаа ч ажилтан талаасаа ч нэгийг бодож, хоёрыг тунгаахгүй бол ч манай өнөө яам, ордон, хороо хавийн ааштай эгч нарын арга барил үлэг гүрвэл болж хувирах нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.