БИД ББСБ ХХК ХБҮЦ гаргаж буй. Тэгвэл тэдний ₮17.8 тэрбумын зээлийн багцаар баталгаажсан ХБҮЦ-тэй танилцъя.
Компанийн түүх
Бизнес Инвест Девелопмент буюу БИД ББСБ ХХК нь 2005 оноос зээлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол өдгөө онлайн төлбөр хийх, худалдан авалт, зээлийн үйлчилгээ үзүүлэх BiD апп-тай болж 18 салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй.
Санхүүгийн хувьд тогтвортой юу?
БИД ББСБ бол үйл ажиллагаагаа тэлж, санхүүгийн үзүүлэлтээ дээшлүүлж буй компани. Тодруулбал, тэдний цэвэр зээлийн багц өнгөрсөн онд 28.9% нэмэгдэж ₮67.2 тэрбумд хүрснээс гадна чанаргүй зээлийн хувь нь 2.2 нэгж хувиар буурч 2.4% болжээ. Тун дажгүй шүү.
Туршлага байна уу?
БИД ББСБ-ын хувьд өнгөрсөн оны 6-р сард жилийн 18.5%-ийн хүүтэй нээлттэй бонд гаргаж олон нийтээс ₮8 тэрбумыг татан төвлөрүүлж байв. Мөн тус оны 12-р сард биржийн бус зах зээл (OTC) BID BOND гарган ₮5 тэрбумыг босгожээ.
ХБҮЦ-ны тухайд
БИД ХБҮЦ нь хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан 100% хэвийн төлөлттэй ₮17.8 тэрбумын үнийн дүн бүхий автомашины зээлийн багцаар баталгаажсан гэдгээрээ онцлог. БИД ХБҮЦ-ны нэрлэсэн үнэ ₮100,000 бөгөөд нийт ₮15 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн аж.
Эцэст нь… Тус ХБҮЦ-ны андеррайтераар Голомт Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан захиалга нь аль хэдийн эхэлчихсэн шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.