
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Наадмын айлчлалын дараахан тус улсын хэвлэл мэдээллээр “Mongtan”, “Жижиглэн худалдааны шинэхэн тоглоомын талбар” тэргүүтэй мэдээлэл хөвөрснийг анзаарсан л биз дээ?
❌ Эрчимтэй тэлэлт, ✅ Дайлаар мордох…
Эдгээр мэдээ, мэдээлэл бидэнд хатуухан сонсогдож болох ч бодит байдал нь л энэ. Тухайлбал, Монголд хамгийн эрчтэй тэлж байгаа болон сүүлд нэвтэрсэн 10 франчайзын салбарын тоог тооцоод үзэхэд 1,000-г давж байна. Үүний дийлэнх буюу 85.8%-ийг монголчуудад 24 цагийн конвиненс сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг танилцуулсан CU Mongolia болон GS25 Mongolia бүрдүүлж буй.
🤔 Алтан дундаж нь жилд 3 салбар
CU болон GS25-г хасаад харах юм бол тус улсын франчайзууд жилд дунджаар 3 салбарыг зоолттой нээдэг гэж дүгнэж болохоор. Ялангуяа, 2023 оноос хойш зах зээлд нэвтэрсэн Mom's Touch, Mega Coffee, Dessert 39-н толгой компаниуд Монголын зах зээлээс олж буй ашиг, орлоготой холбоотойгоор цаашид зах зээлд эрчимтэй тэлэхээ ч идэвхтэй илэрхийлэх болсон.
Эцэст нь… Ер нь л франчайз бизнесүүдээр тогтохгүй тус улсын бараа бүтээгдэхүүнийг манай улсад эрэлттэй зарагддаг. Өнгөрсөн онд бол бид тус улсын №1 шар айраг худалдан авагчид болж байлаа. Өмнөд Солонгосын талаас Монгол дахь энэхүү амжилтыг үргэлжлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаагаас харахад уг давалгаа цаашид улам л эрчимжинэ үү гэхээс буурна гэж байхгүй болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.