Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараар Нитотех ХХК -ийн, Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалайгийн Амжилттайгаар карьер шилжилт хийх нь талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараар Нитотех ХХК -ийн, Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалайгийн Амжилттайгаар карьер шилжилт хийх нь талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!
Бүхий л салбарт технологийн дэвшил хурдацтай нэвтрэн орж буй энэ үед хүний нөөцийн салбар ч даган хувьсаж байна. Ажил, хөдөлмөр гэдэг бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг тул энэ өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх, өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх гэхчлэн төлөвлөгөөг дор бүрнээ гаргах шаардлага тулгараад байна.
Хэрэв таны эзэмшсэн мэргэжил ирээдүйд устах, технологиор орлуулагдаж боломж өндөртэй бол яагаад карьер солих тухай бодож болохгүй гэж? Ажил олгогчдын ажилтнуудаасаа хүсэн хүлээдэг хэрэгцээ, шаардлага ч мөн хурдацтай өөрчлөгдөж байгаа тул ирээдүйд карьер шилжилт гэдэг бол тийм ч аймшгийн зүйл байхаа болино. Тиймээс үүнд дасан зохицохын зэрэгцээ таны зорилго, ур чадвар, үнэт зүйлд нийцсэн ажил мэргэжлийн өөрчлөлтийг хэрхэн төлөвлөх, удирдахад туслах хэдэн зөвлөмжийг энд оруулав.
Одоогийн нөхцөл байдлаа үнэл
Карьераа өөрчлөхийн өмнө та одоогийн нөхцөл байдлаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Ажил, мэргэжлээ өөрчлөхийг хүссэн шалтгаан юу вэ? Өнөөг хүртэл ямар ур чадвар, мэдлэг, туршлага хуримтлуулсан бэ? Та одоогийн ажлын орчин, соёл, цалин хөлсөнд хэр сэтгэл хангалуун байна вэ? Тулгарч буй гол асуудал юу вэ? зэрэг асуултад хариулснаар та өөрийн давуу тал, сул талууд болон ажил мэргэжлээ өөрчлөх бодит шаардлагыг тодорхойлж чадна.
Өөрт буй боломжуудаа жагсаан бич
Та одоогийн нөхцөл байдлаа үнэлсний дараа карьераа өөрчлөх боломжит сонголтуудаа судлах хэрэгтэй. Таны сонирхдог салбар юу вэ? Эдгээр салбарт шаардлагатай ур чадвар, туршлагууд байна уу? Эдгээр салбар дахь ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээ, сорилтууд юу байна вэ? Энэ салбарын танил найз нөхөд, ах дүүсээсээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, ярилцах нь цаг хэмнэнэ.
Зорилгоо тодорхойлох
Боломжит карьерын чиглэлийг жагсаан бичсэний дараа та өөрийн амьдралын зорилго, түүнд хүрэх гарц, арга замуудыг нарын гаргах хэрэгтэй. Та шинэ карьерын замналдаа хүрэхийг хүсэж буй ойрын болон урт хугацааны зорилго юу вэ? Эдгээр зорилгодоо хүрэхийн тулд танд ямар алхам хийх, ямар нөөц шаардлагатай вэ? Карьер шилжилттэй холбоотой гарах бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? гэдгээ эртнээс бодож төлөвлөвөл зохино.
CV-ээ шинэчлэх
Та ажил мэргэжлээ өөрчлөхөд бэлтгэж байх үедээ өөрийн карьерын шинэ замналд тохирсон CV-г үүсгэх хэрэгтэй. Тус салбарт хамаатай байж болохуйц ур чадвар, ололт амжилтаа онцлон харуулж, зорилтот ажил олгогчийнхоо өмнөөс юу хүсдэгийг нь бодож тунгааж, тэдний тодорхой хэрэгцээ, хүлээлтэд тохирсон байдлаар CV-ээ үүсгэх нь ажилд орох хугацааг богиносгоно.
Шинэ ур чадвар эзэмших сургалтад сууж, танилын хүрээгээ өргөжүүлээрэй
Карьер шилжилтийн бас нэг чухал алхам бол шинэ ур чадвар эзэмшиж, танилын хүрээгээ өргөжүүлэх явдал юм. Шинэ карьертаа амжилтад хүрэхийн тулд ямар ямар ур чадвар, мэдлэг хэрэгтэй эсвэл сайжруулах шаардлагатай вэ? Та эдгээр ур чадварыг хөгжүүлэхийн тулд онлайн курс, семинар, вебинар, подкаст, ном болон бусад сургалтын эх сурвалжийн алинаас нь илүү мэдээлэл авах вэ? Та шинэ салбарынхаа мэргэжилтнүүд, зөвлөхүүд, менторууд эсвэл нөлөөлөгч нартай хэрхэн нетворкинг хийх вэ? зэргийг нарийн тодорхойлж, бодит алхмууд хийх хэрэгтэй.
Эцэст нь: Өөрт таарсан компани, соёл, хамт олныг хай, ол
Зарим хүн эрх чөлөөтэй, тааваараа, дураараа ажиллахад дуртай байдаг бол, зарим хүн илүү чанга, тогтсон дүрэм журамтай, хийх ажлууд нь яг таг тодорхойлогдсон ажлын байрыг илүүд үзэх нь бий. Тэгвэл дээрх асуултуудаас өөрийгөө ямархуу төрлийн ажилтан бэ, хэн бэ гэдгээ тодорхойлсон учраас тохирох ажил олгогчийг ажлын байрны дэвшилтэт, тухайн компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохуйц платформуудаас ол. Тухайн компанийн хангамж, ажилчддаа олгодог боломжуудыг харьцуул, шууд удирдлагаа үнэлсний дараагаар та шийдвэрээ гаргахад маш хялбар байх болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.