• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 25, 2024
Тайлан

Премиум Нэксус ХК-ийн алдагдал буурлаа

yld
С.Ангирмаа
4 сарын 25, 2024
4 сарын 25, 2024

Премиум Нэксус ХК (CUMN) буюу CU-н I улирлын алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурчээ. Юу болсныг шинжье.  

2024 оны онцлог

Премиум Нэксус ХК нь 2023 оны 12-р сард хувьцаа гаргах замаар Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болж нэлээд том бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь энэ оны 1-р сард албан ёсоор бүртгэгдсэн аж.  

  • Стратеги: Түүнчлэн компани шинэ бүтэцтэйгээр зах зээлд манлайлах, технологийн дэвшил болон хэрэглэгчдийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл тэд энэ оны I улиралд ямар ахиц дэвшил гаргасныг харцгаая.

Зургааг нээж, тавыг хасав

CU-н дэлгүүрийн тооны хувьд өнгөрсөн улиралд 5 дэлгүүрийг хаасан бол 6 дэлгүүрийг шинээр нээсэн байна. Улмаар нийт дэлгүүрийн тоо нь 375 болсон аж. Дэлгүүрүүдийн гүйцэтгэлийг харвал, өдрийн дундаж борлуулалт нь жилийн өмнөхөөсөө 19%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 6%-иар тус тус нэмэгджээ.  

Борлуулалт 🆙, Алдагдал 🔽 Одоо хамгийн сэтгэл татам хэсэг болох компанийн санхүүгийн үзүүлэлтийг харъя. Тэдний цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 56% өсөж ₮110.9 тэрбумд хүрсэн байна. Улмаар цэвэр алдагдал нь ₮9.3 тэрбумаар буурч ₮0.8 тэрбум болсон аж. Алдагдал буурсан тул цэвэр ашгийн маржин нь 13.3 нэгж хувиар сайжирч -0.8% болжээ.  

  • Хөрөнгө өсөв: Цаашлаад Премиум Нэксус ХК-ийн нийт хөрөнгө ч 31.3% нэмэгдэж ₮227.2 тэрбум болсон байна. Түүнчлэн компани урт хугацаат зээлээ ₮15.6 тэрбумаар бууруулжээ.

Зах зээл дээр юу болов?

CUMN-н зах зээлийн үнэлгээ I улиралд 2.8% өсөж ₮164.9 тэрбум болсон. Сонирхуулахад, тус хугацаанд тэдний зах зээлийн үнэлгээ хамгийн ихдээ ₮171.6 тэрбумд хүрсэн бол хамгийн багадаа ₮129.3 тэрбум болж байв. Харин өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь I улирлын хаалтын үнээс 5.4% унаж ₮140 болоод байна. Эцэст нь… CUMN-н I улирлын үр дүн нэг иймэрхүү байна даа. Дараагийн улирлаас алдагдлаас ашиг руу орох болов уу? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.