Дэлхийн 2 дахь том газрын тос импортлогч Хятадын нефтийн эрэлт 2027 онд оргил цэгтээ хүрч, түүнээс хойш буурах төлөвтэй байна.
🦖 Өвсөн тэжээлтэн
Сүүлийн 10 гаруй жил дэлхийн нефтийн эрэлтийг залуурдаж ирсэн Хятад муу талаараа эдийн засгийн удаашралтай холбоотойгоор, сайн талаараа хурдны галт тэрэг, EV-д эрчимтэй шилжиж байгаатай холбоотойгоор ирэх 10 жилд нефтээс алгуурхан холдох магадлалтай боллоо.
🤔 Дэлхийн эрчим хүчний салбарт…
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн тооцооллоор Хятадын нефтийн хэрэглээ 2027 оноос эхлэн буурсан ч дэлхийн нефтийн эрэлт ирэх 10 жилд өсөлттэй байна гэв. Тэдний тооцооллоор 2030 он гэхэд дэлхийн нефтийн хэрэглээ өдөрт 105.5 сая баррель, ОПЕК+ орнуудын төсөөллөөр 113 сая баррельд хүрэх аж.
Нөгөө талд… Хятадын байгалийн хийн эрэлт энэ онд 6.5% өсөж 456 тэрбум м³-т хүрэхээр байна. 2030 оноос тэдний нефтийн импорт буураад эхэлбэл нөгөө талд байгалийн хийн эрэлт нь тодорхой хэмжээнд өснө. Магад одоохондоо шаардлага алга гээд гэдийж буй Сибирийн хүч II буюу Монголоор дамжих байгалийн хийн төслийг урагшлуулах хэрэгцээ гарахыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.