• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хэвлэлийн мэдээ

Буруу хүн сонгох нь байгууллагад ямар үнэтэй тусдаг вэ?

lemonpress
Lemon Press
6 сарын 4, 2026
6 сарын 4, 2026

Том, жижиг гэхгүй байгууллага бүрийн хувьд ажилтан сонгон шалгаруулалт бол зөвхөн хүний нөөцийн өдөр тутмын ажил биш юм. Энэ нь байгууллагын бүтээмж, ажлын уур амьсгал, цаашдын өсөлт хөгжилтэй шууд холбоотой стратегийн чухал шийдвэр юм.

Гэвч өнөөдөр олон байгууллагад ажилтан сонгох үйл явц нь зөвхөн CV унших, ярилцлага хийх,хүний нөөцийн ажилтны анхны сэтгэгдэлд тулгуурласан хэвээр байна. Харин буруу хүн сонгох нь байгууллагад ямар өртөгтэй тусдаг талаар төдийлөн нарийвчлан тооцдоггүй.

Буруу сонголтын бодит өртөг

АНУ-ын Хүний нөөцийн удирдлагын нийгэмлэгийн судалгаагаар нэг буруу ажилтан сонгосны зардал нь тухайн ажилтны жилийн цалингийн 30–50 хувьтай тэнцдэг байна. Үүнд дахин хүн хайх, сонгон шалгаруулалт хийх, сургаж дадлагажуулах зэрэг нь шууд багтаагүй байдаг.

Энэ тооцооллыг Монголын нөхцөлд авч үзвэл, дунджаар 3 сая төгрөгийн цалинтай ажилтны хувьд буруу сонголт нь ойролцоогоор 10–18 сая төгрөгийн шууд болон шууд бус алдагдал үүсгэх эрсдэлтэй гэсэн үг. Үүнд ажлын бүтээмжийн уналт, багийн ачаалал нэмэгдэх, шинэ хүн хайх, сонгон шалгаруулалт, сургаж дадлагажуулах хугацааны зардал зэрэг орно.

Цаашлаад ажлын уур амьсгал муудах, ажлаас гарах урсгал нэмэгдэх, багийн гүйцэтгэл сулрах, харилцагчийн сэтгэл ханамж буурах зэрэг шууд хэмжихэд хүндрэлтэй олон сөрөг нөлөө дагалддаг. Өөрөөр хэлбэл ажилтан сонгох шийдвэр нь зөвхөн хүний нөөцийн асуудал биш, байгууллагын ашиг орлого, тогтвортой үйл ажиллагаатай холбоотой асуудал болж байна.

Байгууллагууд яагаад илүү бодит үнэлгээнд суурилж эхэлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд байгууллагууд зөвхөн ярилцлагад тулгуурласан хүн сонгохоос илүүтэй тухайн хүний ур чадвар, сэтгэл зүйн онцлог, ажлын арга барил, тухайн ажлын байранд тохирох байдлыг илүү бодитой үнэлэх шаардлагатайг ойлгож эхлээд байна.

Учир нь бүх ажлын байр ижил шаардлагатай биш. Тухайлбал борлуулалтын ажилтан харилцааны ур чадвар өндөр байх шаардлагатай бол, шинжээч төрлийн ажилтанд задлан шинжлэх, нягт нямбай байдал илүү чухал гэх мэт. Гэтэл олон байгууллага бүх ажилтанд ижил шалгуур, ерөнхий үнэлгээ ашигласаар байгаа нь буруу сонгол хийх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сонгон шалгаруулалтын шинэ хандлага

Өнөөдөр байгууллагуудын ажилтан сонгох үйл явц илүү уян хатан, бодит үнэлгээнд суурилсан, ажлын байр бүрийн онцлогт тохирсон чиглэл рүү өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь mindXplus.com платформын шинэчлэгдэж буй талентийн үнэлгээний систем юм.

Тус платформын шинэ хувилбарт байгууллага ажлын байрны тухай цөөн хэдэн асуултад хариулахад тухайн ажлын байранд тохирох үнэлгээний тестүүдийг системээс санал болгох боломжтой болжээ. Тодруулбал талентийн үнэлгээ нь бие хүний, сэтгэл зүйн болон зөөлөн ур чадварыг илрүүлэх баталгаатай тестүүдтэй. Мөн түүнчлэн эрхийн тооцоолол нь “урьж буй эрх”-ээр явагдах зэрэг өөрчлөлтүүд нэмэгдсэнээр байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд тохирсон сонгон шалгаруулалтын бүтэц үүсгэх боломжтой болж байна.

Хэрэглэгчийн туршлага яагаад чухал вэ?

Сонгон шалгаруулалтын платформын хувьд зөвхөн олон боломжтой байх нь хангалтгүй. Хэт олон алхамтай, ойлгомжгүй бүтэцтэй систем нь хүний нөөцийн багийн ажлыг удаашруулж, хэрэглээг төвөгтэй болгодог. Тиймээс орчин үеийн платформууд нь илүү цэвэрхэн ойлгомжтой бүтэц, системтй зохион байгуулалт, хурдан ашиглах боломж, нэгэн жигд хэрэглээний туршлага дээр төвлөрч байна.

MindXplus.com шинэ хувилбар ч мөн платформын өнгө төрх, бүтэц, хэрэглээний зохион байгуулалтыг бүрэн шинэчилж байгаа нь байгууллагуудын өдөр тутмын ажлыг илүү хялбар, ойлгомжтой болгоход чиглэж байна.

Ирээдүйн давуу тал юу байх вэ?

Цаашид хамгийн олон CV хүлээж авсан байгууллага бус, харин хамгийн оновчтой үнэлггээ хийдэг, зөв хүнээ хурдан олдог, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх зэрэг нь байгууллагууд илүү давуу байр суурьтай болох хандлагатай ажиглагдаж байна..

Технологи хүний нөөцийг орлохгүй. Харин технологиор дамжуулан хүннй нөөцөө бүрдүүлэх боломжтой.


MindXplus платформын шинэчлэл нь байгууллагуудад зөв хүнийг зөв ажлын байранд илүү бодит үнэлгээ, өгөгдөлд суурилсан шийдвэрээр сонгох боломжийг бий болгож, сонгон шалгаруулалтын процессыг илүү ухаалаг, уян хатан түвшинд хүргэж байна.


MindXplus платформ шинэчлэгдлээ

Байгууллагуудын хүний нөөцийн хэрэгцээ, сонгон шалгаруулалтын арга барил сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж байна. Өнөөдөр зөвхөн CV унших, ярилцлага хийх төдий бус тухайн ажлын байранд хамгийн тохирох хүнийг илүү бодитой үнэлж, оновчтой шийдвэр гаргах хэрэгцээ байгууллагуудад улам бүр нэмэгдэж байна.

Энэ хэрэгцээнд үндэслэн MindXplus.com платформ шинэ хувилбараа хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шинэ хувилбар нь байгууллагуудын сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү ухаалаг, уян хатан, ойлгомжтой болгоход чиглэсэн цогц шинэчлэлүүдийг багтааж байна.

Ажлын байранд тохирох тест санал болгох шинэ боломж

MindXplus.com шинэчлэлийн хүрээнд байгууллага ажлын байрны тухай хэдхэн асуултад хариулахад систем тухайн ажлын байранд тохирох тестүүдийг санал болгох боломжтой болж байна. Ингэснээр байгууллагууд тест сонгоход зарцуулах цаг хугацаагаа багасгах, ажлын байр бүрд тохирсон үнэлгээ хийх, сонгон шалгаруулалтын чанараа сайжруулах боломж бүрдэх юм. Мөн санал болгосон тестүүдийг заавал ашиглах шаардлагагүй бөгөөд байгууллага өөрийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн тестүүдээ чөлөөтэй сонгох боломжтой.

Илүү уян хатан сонгон шалгаруулалтын бүтэц

Шинэ хувилбарт нийт 10 төрлийн тест ашиглах боломжтой болж байгаа бөгөөд нэг сонгон шалгаруулалтын холбоос дээр 4 хүртэл тест нэгтгэн ашиглах боломж бүрдэж байна. Үүнээс гадна эрхийн тооцооллыг “урьж буй эрх”-ээр шийдсэнээр байгууллагууд хүссэн тооны ажлын байр үүсгэж, илүү уян хатан байдлаар сонгон шалгаруулалтаа удирдах боломжтой болж байна.

Судалгаанаас харахад буруу ажилтан сонгох зардал нь тухайн ажилтны жилийн цалингийн 30–50 хувьтай тэнцдэг байна. Харин MindXplus платформын нэг үнэлгээний дундаж өртөг нь уламжлалт буруу сонгон шалгаруулалтын эрсдэлтэй харьцуулахад байгууллагуудад илүү оновчтой шийдэл болж байна.

Шинэчлэгдсэн хэрэглэгчийн туршлага

MindXplus.com платформын шинэ хувилбар нь зөвхөн функцийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй. Платформын нийт өнгө төрх, бүтэц, хэрэглээний зохион байгуулалт бүрэн шинэчлэгдэж, илүү цэвэр, ойлгомжтой, нэгэн жигд хэрэглэгчийн туршлагыг бий болгоход төвлөрсөн. Мөн нүүр хуудасны бүтэц, агуулга шинэчлэгдсэнээр байгууллагууд болон хэрэглэгчид бүтээгдэхүүний мэдээлэлтэй илүү хялбар танилцах боломжтой болж байна.

Энэхүү шинэчлэл нь ашиглахад илүү хялбар, ойлгоход илүү энгийн, ажиллахад илүү хурдан туршлагыг хэрэглэгчдэд хүргэхэд чиглэж байна.

Илүү оновчтой сонгон шалгаруулалтын шинэ үе

MindXplus.com нь байгууллагуудад зөвхөн тест ашиглах боломж олгохоос илүүтэйгээр хүний нөөцийн шийдвэр гаргалтыг илүү бодит мэдээлэлд суурилсан, оновчтой, үр дүнтэй болгоход чиглэн ажилласаар байна.

Шинэ хувилбарын шинэчлэлтүүд нь байгууллагуудын өдөр тутмын сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү хялбарчилж, зөв хүнээ зөв ажлын байранд сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

MindXplus.com платформын шинэ хувилбар тун удахгүй хэрэглээнд нэвтрэх болно.


MindXplus шинэчлэл нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг илүү хурдтай, ухаалаг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт руу шилжүүлж, байгууллагуудад зөв хүнээ зөв ажлын байранд тааруулах шинэ үеийн боломжийг нээлээ.


 Эх сурвалж: MindXplus.com

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.