
Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-аа хөрөнгийн зах зээлд амжилттай санал болгон, нийт ₮13 тэрбумын санхүүжилтийг 2 цагийн дотор бүрэн татан төвлөрүүллээ.
Бүрэнфинанс ББСБ-ын охин компани болох Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК ХХК-ийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааг эхлүүлэх цан цохих ёслол 2026 оны 5-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдав.
Анхдагч арилжаа 10:00 цагт эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын өндөр идэвх, зах зээлийн эрэлт хэрэгцээний үр дүнд нийт санал болгосон ₮13 тэрбумын үнэт цаас 2 цагийн дотор бүрэн борлогдож, захиалга 100% биелэн хаагдсан байна.
Бүрэнфинанс ББСБ нь Улаанбаатар хотод 9 салбар, 3 зээлийн газар болон цахим сувгаар дамжуулан харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлсээр байна.
Мөн тус байгууллага Дорноговь аймгийн Сайншанд суманд анхны орон нутгийн салбараа нээн ажиллуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байгаа нь орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Бүрэнфинанс ББСБ нь тогтвортой өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн бодлогоороо Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болоод байна.
“БҮРЭН” ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч байгууллагууд:
•Андеррайтер – Мандал Капитал Маркет ҮЦК ХХК
•Үнэт цаасны арилжаа эхлэх байгууллага – Чингис хаан хөрөнгийн бирж ХХК
•Хуулийн зөвлөх – “Өмгөөллийн Кэй И Партнерс ХХН
•Зээлийн шинжилгээ гаргагч – Си Пи Ти Эй Аудит ХХК
•Хөрөнгө итгэмжлэн удирдагч – Эм Ай Си Жи ХХК
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан нийт хөрөнгө оруулагч, хамтрагч байгууллага болон харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эх сурвалж: Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.