Амьд хөгжим болон электроник хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 124 хамтлаг, уран бүтээлч энэ жилийн Playtime Festival-д ирэх болсныг дуулсан уу?
🔟 Ердөө 10 хоногийн дараа буюу 7 сарын 2-нд эхлэх Playtime Festival-д Беларусаас Molchat Doma, Норвегоос Kings of Convenience, Америкаас DIIV, Өмнөд Солонгосоос Hyukoh, Англиас Stereolab, Германаас Helena Hauff, Нидерландаас Identified Patient зэрэг дэлхийн хөгжмийн салбарт хэдийн танигдсан нэр хүндтэй артистууд хүрэлцэн ирэхээр байна.
🌐 Олон улсын баг: Энэ жил Playtime Festival нь Нидерланд болон Японы мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайзны дизайн, визуал концепцоо шинэчилж, тайз хоорондын дууны давхцалыг бууруулах техникийн шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.
Эцэст нь… Энэ зуныг мартагдашгүй болгох Playtime Festival-н тасалбараа хараахан авч амжаагүй бол одоо л авах цаг нь шүү. Хэдэн жилийн дараа ч тод санагдах зуны дурсамжаа Playtime Festival дээр бүтээгээрэй.
Тасалбар авах
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.