
Одоогоос 3 жилийн өмнө гарсан Ногоон автобусны хэрэг шийдэгдмээр аядлаа. Өчигдөр 4 шүүгдэгчид нийт ₮125 саяын торгууль ногдуулав. Прокурор хорих ял хүссэн ч шүүгч хохирол нөхөн төлөгдсөн гэж үзээд торгоод өнгөрөөлөө. Шударга ёс 3 жил хүлээлгэсний эцэст хөнгөлөлттэйгөөр ирлээ дээ.
👀 Яаж тооцсон торгууль вэ?
Нийт учруулсан хохирлын ₮1,076 тутамд ₮1 буюу 0.09%-д торгууль ногдсон. Гол буруутан болох Тэнүүн-Огоо ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуягт ногдсон торгууль нь түүний хохирол барагдуулсан гээд байгаа ₮88 тэрбумын ердөө 0.05%. Энэ мэтээр баригдвал буцааж өгөөд, бага торгууль төлнө гэсэн жишиг тогтвол хулгайн эрсдэл улам гаарна даа.
📌 Одоо яах бол?
Мон-Бусын зэвэрсэн автобуснаас сургамж аваагүйгээс ногоон автобусны хэрэг гарсныг нуух юун. Одоо хот 60 цахилгаан, 40 хүүхдийн автобусны тендер зарлаж, ирэх онд 160 автобус авахаар төлөвлөж байна. Шийдвэр гаргагчдын хувийн хариуцлага, айдас төрүүлэх ял шийтгэл байхгүй бол дараагийн “ногоон” будаг аль хэдийн холилдож байгааг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.