• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 17, 2024
Уул уурхай

Эдийн засаг сүүлийн 25 жилд 25 дахин томроход уул уурхайн салбарын өсөлт ихээхэн нөлөөлсөн

yld
С.Ангирмаа
4 сарын 17, 2024
4 сарын 17, 2024

Монгол Улс 2050 он гэхэд 1 хүнд оногдох ДНБ-ийг одоогийнхоос 7.5 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ энэ боломжтой юу?  

ДНБ юунаас хамааралтай юм бэ? 

Манай эдийн засаг сүүлийн 25 жилд 25 дахин томорсон. Энэхүү өсөлт нь мэдээж уул уурхайн салбарын томоохон төслүүд, тэдэнд орж ирж буй ГШХО, тэдний төлсөн татваруудаас хамаарсан билээ. 2000 оноос өмнө ХАА-н салбар эдийн засгийн 30%-ийг, уул уурхайн салбар 11.3%-ийг тус тус бүрдүүлдэг байв. Харин өдгөө Тавантолгойн олборлолт, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор уул уурхайн салбар эдийн засгийн 24%-ийг бүрдүүлж байна.  

  • Уул уурхайн нөлөө: Өнгөрсөн хугацаанд орж ирсэн нийт ГШХО-ын 70% орчим нь зөвхөн уул уурхайн салбарт төвлөрсөн байдаг. Ингэснээр уул уурхайтай хамааралтай ажилладаг салбаруудын үйлдвэрлэл ч нэмэгдсэн билээ.

Оюу толгой ба уул уурхай

Салбар дундаа хамгийн нөлөө бүхий төслүүдийн нэг бол ялт ч үгүй Оюу толгой. Тодруулбал, ГШХО 1% өсөхөд урт хугацаанд бодит ДНБ-ийг 0.76% өсгөдөг ба үүний 0.22 нэгж хувь нь Оюу толгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт аж. Ер нь бол манайд орж ирж буй ГШХО-д Оюу толгойн нөлөө их. 1990 оноос хойш Монголд орж ирсэн ГШХО-ын 87%-ийг Оюу толгойн хөрөнгө оруулалт бүрдүүлсэн байна. 

  • Өөрөөр хэлбэл: 2010 оноос Оюу толгойн хөрөнгө оруулалт нь орж ирсэн бөгөөд тухайн үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотойгоор 2011-2013 онд ГШХО хурдацтай өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн билээ.
  • Түүнчлэн: Өнгөрсөн оны 3-р сараас Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлснээр уул уурхай болон түүнийг дагасан эдийн засаг идэвхжиж буй. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтыг даган Оюу толгойн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх татвар, төлбөр хураамж нэмэгдэнэ. Энэ хэрээр эдийн засаг тэлнэ л гэсэн үг.

Эцэст нь… Хэрэв бид уул уурхайгаас орж ирж буй өгөөжийг зөв хуваарилж чадвал 1 хүнд ногдох ДНБ тэр хэмжээгээр өсөж болох нь. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.