• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 13, 2024
Санхүү

Монложистикс Холдинг ХК 2023 онд 1 сая тн ачаа тээвэрлэжээ

yld
Г.Аминаа
2 сарын 13, 2024
2 сарын 13, 2024

Монложистикс Холдинг (MLG) ХК-ийн тээвэрлэсэн ачаа 2023 онд 163% өсөж 1 сая тн-д хүрлээ. Тээврийн салбараас даруй 93 нэгж хувиар илүү хурдан хөгжиж буй тэдний 2023 оны үйл ажиллагаатай танилцъя.

Зорилгодоо улам ойртсоор

Тэдний 2023 онд тээвэрлэсэн экспортын ачаа тээврийн хэмжээ 130% өсөж 157.3 мянган тн-д хүрснээр экспортын тээвэрт байр сууриа томруулах зорилгодоо улам ойртож байна. Цааш задалж харвал,

  • Импортын тээвэр 12% буурч 98 мянган тн-д хүрсэн бол гадаад улс доторх ачаа тээврийн хэмжээ 44% өсөж 19 мянган тн-д хүрээд байна.
  • Транзит тээвэр 278% өсөж 768 мянган тн-д хүрснээр нийт транзит ачаа тээврийн 15.1%-ийг эзлээд байна.

Салбараа сайн мэднэ

Тээвэр логистикийн салбар дараа төлбөрөө төлөх арга барилаар явагддаг тул Монложистикс богино хугацаат өр төлбөр болон эргэлтийн хөрөнгөдөө илүү анхаарах ёстой. Тэд үүнийгээ ч сайн мөрдөж буй. Тодруулбал,

  • Дарамтаа багасгая: 2022 онд богино хугацаат өр төлбөрийн 16.7%-ийг эзэлж байсан богино хугацаат зээлийн үлдэгдэл 2023 онд 99.2% буурч ₮20 саяд хүрсэн бол дансны өглөг нь 8.6% буурч ₮8.9 тэрбум болжээ.
  • Илүү хурдтай: Тэд 2022 онд авлагаа цуглуулахдаа дунджаар 38 хоног зарцуулсан бол 2023 онд 28 хоног зарцуулжээ. Хэдий дансны авлагын дүн 9% нэмэгдэж ₮17.3 тэрбумд хүрсэн ч ийнхүү авлагаа хурдан цуглуулаад байвал борлуулалт өсөх боломжтой билээ.

Тэгвэл ашиг яагаад буурав?

Тэдний борлуулалтын өртөг 63.2% өсөж ₮195.1 тэрбумд, үйл ажиллагааны зардал 34% нэмэгдэж ₮8.7 тэрбумд хүрснээр цэвэр ашиг 2023 онд 8.6% буурч ₮8.7 тэрбум болжээ. Харин Монложистикс Холдингийн хувьцааны хувьд P/B харьцаа 1.6, P/E 8.2-т, эздийн өмчийн өгөөж 25.3%-д хүрээд байна.

Эцэст нь, тэд 2023 оны цэвэр ашгийн 35% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд буй. Тодруулбал, нэгж хувьцаанд ₮7.58-ийг 6 сарын 28-ны дотор тараах юм. Ийнхүү тэдний эхний ногдол ашгийн өгөөж 4.2%-тай гарав, дажгүй шүү.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.