Монложистикс Холдинг (MLG) ХК-ийн тээвэрлэсэн ачаа 2023 онд 163% өсөж 1 сая тн-д хүрлээ. Тээврийн салбараас даруй 93 нэгж хувиар илүү хурдан хөгжиж буй тэдний 2023 оны үйл ажиллагаатай танилцъя.
Зорилгодоо улам ойртсоор
Тэдний 2023 онд тээвэрлэсэн экспортын ачаа тээврийн хэмжээ 130% өсөж 157.3 мянган тн-д хүрснээр экспортын тээвэрт байр сууриа томруулах зорилгодоо улам ойртож байна. Цааш задалж харвал,
Салбараа сайн мэднэ
Тээвэр логистикийн салбар дараа төлбөрөө төлөх арга барилаар явагддаг тул Монложистикс богино хугацаат өр төлбөр болон эргэлтийн хөрөнгөдөө илүү анхаарах ёстой. Тэд үүнийгээ ч сайн мөрдөж буй. Тодруулбал,
Тэгвэл ашиг яагаад буурав?
Тэдний борлуулалтын өртөг 63.2% өсөж ₮195.1 тэрбумд, үйл ажиллагааны зардал 34% нэмэгдэж ₮8.7 тэрбумд хүрснээр цэвэр ашиг 2023 онд 8.6% буурч ₮8.7 тэрбум болжээ. Харин Монложистикс Холдингийн хувьцааны хувьд P/B харьцаа 1.6, P/E 8.2-т, эздийн өмчийн өгөөж 25.3%-д хүрээд байна.
Эцэст нь, тэд 2023 оны цэвэр ашгийн 35% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд буй. Тодруулбал, нэгж хувьцаанд ₮7.58-ийг 6 сарын 28-ны дотор тараах юм. Ийнхүү тэдний эхний ногдол ашгийн өгөөж 4.2%-тай гарав, дажгүй шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.