• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 23, 2024
Санхүү

Танилц: Ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарласан 6 компани

yld
С.Ангирмаа
2 сарын 23, 2024
2 сарын 23, 2024

Lemon Press болон Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК хамтран гаргасан “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!” уриалгад 6 ХК нэгдэж ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлалаа.  

Хэн хэн? 

ЛэндМН ББСБ (LEND), Ард Кредит ББСБ (ADB), Ард Даатгал (AIC), Инвескор ББСБ (INV), Сэндли ББСБ (SEND), Анд-Энерги (AND) зэрэг ХК-иуд тодорхой 1 өдөрт ногдол ашгаа тараахаар болоод байна. Энэ дунд таны хөрөнгө оруулсан компани байгаа бол та 5 сарын 31-ны дотор, 6 сарын 1-нээс эхлэн гэсэн тодорхойгүй өдрийг хүлээж байн^2 дансаа шалгахгүйгээр яг л тоочны нэг өдөр ногдол ашгаа авна гэсэн үг.  

  • ₮13.1 тэрбум: Дээрх 6 ХК нийт ₮13.1 тэрбумын ногдол ашиг тараах юм. Тэдний ногдол ашгийн дундаж өгөөж 4.8% байгаа юм.

Ямар нөлөөтэй вэ? 

Нээлттэй компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарласнаар хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах өдрөө тодорхой мэдэж, өөрийн ногдол ашгийн өгөөжийг удирдах, төлөвлөх боломжтой болж буй. Түүнчлэн,  

  • Итгэл нэмэгдэнэ: Ногдол ашиг тараах өдрийг тодорхой зарлах нь хөрөнгө оруулагчдын компанийн удирдлага болон ирээдүйн хэтийн төлөвт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Мөн ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийх боломж олдоно.
  • Сонирхол татна: Мөн тогтмол ногдол ашиг тарааж, ил тод байдлыг сайжруулснаар тухайн компани хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Энэ нь хувьцааны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсөхөд ч нөлөөлөх боломжтой.

Цаашид ч илүү олон компани ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлаад нийтээрээ ийм жишигтэй болчихвол гадаадын хөрөнгө оруулагчдад ч хөшүүрэг болж чадна. Юутай ч Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах зорилготой бидний хувьд уриалга маань үр дүнгээ өгч байгаад туйлын баяртай байна даа.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.