Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 2024 онд $5.8 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл McKinsey & Company-н хийсэн судалгаагаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт дараах 6 шинэ трэнд бий болж буй аж.
Зочид буудлын чиг хандлага
Том зочид буудлууд зочид буудлын өмчлөлөөс татгалзаж, франчайзинг, менежментээр дамжуулан бизнесээ өргөжүүлэх болсон гэнэ. Сонирхуулахад, 2023 онд орлогоороо тэргүүлсэн 6 том зочид буудлын эздийн өмчлөлийн хувь 2013 онд 7% байсан бол 2023 онд 2% болтлоо буурчээ. Гэхдээ тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудлуудын хувьд уг трэндийн эсрэг байж, ашиг орлогоороо торойсон хэвээр буй.
Шинэлэг мэдрэмж
Аялагчид шинэ мэдрэмж, туршлагыг үргэлж эрэлхийлж байдаг. Үүнтэй холбоотойгоор усан онгоцны аялал болон Disney, Universal шиг сэдэвчилсэн парк нь сонирхолтой үйлчилгээний шинэ трэнд болж байна.
Цаг алга тул цахимаар аялна
Аялагчдад шинэ мэдрэмж туршлагыг мэдрүүлэх зорилго нь технологийн компаниудад боломж олгож буй. Аялахаар төлөвлөсөн газраа очоод юу идэж уух, юу хийж болох зэргээ судлах нь аялагчийн зайлшгүй хийдэг зүйлс. Тиймээс л аяллаараа хийх сонирхолтой зүйлсийг онлайнаар олж мэдэхийг санал болгож буй компаниуд амжилт үзүүлж буй аж. Тухайлбал, GetYourGuide 2022-2023 оны хооронд жилийн орлогоо 4 дахин өсгөсөн бол Viator-н орлого мөн хугацаанд 49% өсжээ.
Эцэст нь… За тэгээд аяллын улирал үе ид эхэлж буй энэ үед трэндээ мэдээд авсан байхад алзахгүй байлгүй дээ. Монгол компаниуд ч эдгээр трэндээс үйл ажиллагаандаа шингээгээд явбал аштай л юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.