
Компанид маш их дата мэдээллүүд бий. Харин тэр датанаас ашиг олох боломж бий юү?
Борлуулалтын тайлан, хэрэглэгчдийн мэдээлэл, санхүүгийн гүйлгээ, бараа материал, сурталчилгааны үр дүн гээд өнөөдрийн орчин үеийн бизнесүүд секунд тутамд асар их мэдээлэл цуглуулж байна. Гэвч энэ их тоон мэдээлэл, датаг цэвэрлэж, утгыг нь тайлж, бизнесийн бодит шийдвэр болгон хөрвүүлэх хүн маш их хэрэгтэй болж байна.
Тэр хүн зөвхөн программист ч биш, эсвэл санхүүч ч биш. Харин код бичиж чаддаг, статистик ойлгодог, бас бизнесийн түвшинд ойлгодог шинэ үеийн мэргэжилтэн юм.
Ирээдүйн мэргэжил өнөөдөрт
Хятадын их сургуулиуд санхүү, бизнесийг AI, дата шинжлэх ухаан, хууль, компьютерын ухаантай хослуулан заахын зэрэгцээ 2021–2025 онд хоцрогдсон 12,200 бакалаврын хөтөлбөрийг татан буулгаж эсвэл түр зогсоон, 10,200 шинэ хөтөлбөр нэвтрүүлжээ. Мөн дэлхийн эдийн засгийн форумын Future of Jobs 2025 тайланд Big Data Specialist, FinTech Engineer, AI болон Machine Learning Specialist-уудыг 2030 он хүртэл хамгийн хурдтай өсөх ажлын байруудын тоонд нэрлээд байгаа аж.
Гэхдээ энд нэг чухал ялгаа бий. Зөвхөн дата боловсруулах чадвартай байх нь хангалтгүй. Ямар асуудлыг шийдэх, ямар үзүүлэлтийг хэмжих, гарсан үр дүнг бизнест хэрхэн ашигтай шийдвэр болгохоо ойлгох хэрэгтэй болоод байна.
Өөрөөр хэлбэл, компаниудад график гаргадаг хүн бус, графикийн цаанаас боломж, эрсдэл, дараагийн алхмыг олж хардаг удирдагчид хэрэгтэй болжээ.
3 чадвар, 1 мэргэжилтэн
American University of Mongolia буюу AUM-н Data Science хөтөлбөр яг энэ огтлолцолд төвлөрдөг. Хөтөлбөр нь:


Оюутнууд Python, R, SQL, machine learning, статистик загварчлал, өгөгдлийн дүрслэлээс гадна Business Analytics, Business Intelligence, Management Information Systems зэрэг хичээл судалдаг. Ахисан түвшиндээ Big Data, Deep Learning, Natural Language Processing, Computer Vision хичээлүүдийг бизнесийн гүнзгийрүүлсэн хичээлүүдтэй хамт судалснаар бодит бизнесүүдэд хамгийн хэрэгтэй байгаа үйл ажиллагааны автоматжуулалт, сайжруулалт, таамаглалт, загварчлалуудыг бизнест хэрэгжүүлэх боломжтой.
Энэ бол зүгээр нэг “IT хөтөлбөр” биш. Технологийг бизнестэй холбох зорилготой хөтөлбөр юм.
Дата + бизнес = ховор хослол
AUM-н онцлог нь Data Science-г бизнестэй хосолж заадгаараа ялгаатай. Тус сургууль бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, маркетинг менежмент, компьютерийн шинжлэх ухаан зэрэг олон улсын бизнесийн хөтөлбөрүүдийг нэг академик орчинд хэрэгжүүлдэг.
Ингэснээр Data Science судалж буй оюутан бизнесийн асуудлыг ойлгоно. Харин маркетинг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оюутнууд дата ашиглан шийдвэр гаргах шинэ арга барилтай танилцдаг.
Энэ огтлолцлоос дараах төрлийн мэргэжилтнүүд төрдөг:
Нэг ёсондоо, мэргэжлийнхээ хэлийг ч, технологийн хэлийг ч ойлгодог орчуулагч бэлтгэгдэнэ гэсэн үг.
Компани ийм хүнийг авснаар юу хожих вэ?
Банк дата шинжээчтэй болсноор зээлийн эрсдэлээ илүү нарийн үнэлж чаддаг болно. Retail бизнес эрэлтээ таамаглаж, илүүдэл болон тасалдлыг бууруулна. Маркетингийн баг аль суваг бодитоор борлуулалт авчирсныг тогтооно. Уул уурхайн компани тоног төхөөрөмжийн эвдрэлийг урьдчилан тооцож, зогсолтын зардлаа багасгана.
Харин удирдлагын түвшинд “Бид ингэж бодож байна” гэдэг яриа “Дата үүнийг харуулж байна” гэдэг болж өөрчлөгдөнө.
Дата шинжээч ажилд авахын үнэ цэнэ нь дахин нэг тайлан гаргахад бус, илүү хурдан бөгөөд алдаа багатай шийдвэр гаргахад оршдог. Ялангуяа зах зээл жижиг, өрсөлдөөн ширүүн Монголд зөв шийдвэр гаргана гэдэг томоохон давуу тал болно.
Яагаад AUM гэж?
AUM 2018 оноос бизнес дээр суурилсан Data Science бакалаврын хөтөлбөрүүдийг амжилттай явуулж байна. Хичээлүүд 100% Англи хэлээр явагддаг тул оюутнууд мэргэжлийн нэр томьёо, судалгаа, техникийг дэлхийн мэргэжлийн түвшинд суралцаж байна.
Сургуулийн бизнесийн хөтөлбөрүүд нь ACBSP-н олон улсын магадлан итгэмжлэлтэй бөгөөд оюутнууд шаардлага хангасан тохиолдолд Америкийн Техас мужийн LeTourneau University руу шилжин суралцаж, 100% хүртэлх тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Эцэст нь…
Монголын компаниудад дата дутаагүй. Харин датагаас үнэ цэнэ бүтээж, үр дүн гаргах хүн дутаж байна.
Ирээдүйн шилдэг ажилтан хамгийн их код бичдэг эсвэл хамгийн олон санхүүгийн томьёо цээжилсэн хүн байх албагүй. Харин зөв асуулт асууж, датагаар хариуг нь олж, тэр хариугаа бизнесийн бодит үр дүн болгодог хүний нөөц дутмаг байна.
AUM-н Data Science болон бизнесийн хөтөлбөрүүдийн огтлолцол Монголын хөдөлмөрийн зах зээлд яг ийм шинэ үеийг бэлтгэх зорилготой билээ. Компаниудын хувьд тэд зүгээр нэг шинэ төгсөгчид биш дараагийн зөв шийдвэрийн эхлэл юм.
www.aum.edu.mn 72722626
Эх сурвалж: American University of Mongolia
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.