• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 5, 2023
Зах зээл

Монгол өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолжээ

yld
М.Хулан
10 сарын 5, 2023
10 сарын 5, 2023

2022 онд янжуур тамхины импорт огцом буюу $14.3 саяар нэмэгдэж $74.4 саяд хүрснээр дээд түвшин тогтоогоод буй.

Тамхины импорт

Өнгөрсөн 8-р сарын байдлаар янжуур тамхины импорт 2.2 тэрбум ширхэгт хүрчээ. Түүхэн дээд хэмжээ тогтоосон өнгөрсөн оны хувьд тоо ширхгээр нь авч үзвэл 3.5 тэрбум ширхэг байх жишээний. Тэгэхээр Монголчуудын импортын тамхины хэрэглээ 10 жилийн дотор 1.8 дахин нугарсан гэсэн үг. Тэгвэл импортын тамхины зах зээл дээрх тоглогчдыг тольдъё.

Импортын тамхины зах зээл

Монголд тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй 19 ААН, үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 2 ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс импортын тамхины зах зээлийн 85%-ийг ердөө 2 компани л эзэлж байна. Тодруулбал, Алтангадас Трейд ХХК зах зээлийн 44%, Волтам ХХК 41%-ийг эзэлдэг бол үлдсэн 14%-ийг бусад 17 импортлогчид бүрдүүлж байгаа юм. Сонирхуулахад, Алтангадас Трейд ХХК нь хувьд Өмнөд Солонгосоос, Волтам ХХК Казакстанаас янжуур тамхи импортолдог байна. Тэгвэл Монголчууд ямар тамхийг хамгийн ихээр хэрэглэж байна?

  • ТОП-5: Дотоодын зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа янжуур тамхины брэндийг жагсаах аваас, 1-т Esse 2-т LD 3-т Mevius 4-д Caster 5-д Raison байгаа юм.
  • Задлан харвал, Алтангадас Трейд ХХК Өмнөд Солонгосоос Esse, Raison-г, Волтам ХХК Казакстанаас LD, Mevius, Caster-г оруулж ирдэг гэнэ.

Жилд дунджаар: 1,026

Үргэлжлүүлээд хэрэглээ талаас нь харвал, өнгөрсөн онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад 1 хүнд жилд дунджаар 1,026 янжуур тамхи буюу 51 хайрцаг янжуур тамхи ногдох юм. Гэхдээ хүн амын 21.4% нь тамхи татдаг гэхээр 1 хүнд ногдох хэмжээ нь пуужиндана. 🚀

Эцэст нь… Импортын тамхины зах зээлийн өнгө нэг иймэрхүү. Үүнийг уншаад нэгийг бодно биз ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.