Уоррен Баффетын нууц: Хувьцааг үнэ нь унасан үед авдаг
Дэлхийн хамгийн баян хөрөнгө оруулагч Уоррен Баффет нь оргүй хоосноос эхэлж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийсээр $119.5 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Мөн тэрээр дэлхийн санхүү, эдийн засгийн хамгийн нөлөө бүхий эрхэм болсон байна. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл нэлээд тэлж хөрөнгө оруулалтын сэдэв халуухан болсон учир Уоррен Баффетын хамгийн чухал 2 туршлагыг энд бичье.
I. Бүгд сандралдан хувьцаагаа зарж эхлэхэд, Уоррен Баффет сайн компаниудын хувьцааг хямд үнээр цуглуулж эхэлдэг
Хэдэн жил тутамд хөрөнгийн зах зээл хямралд ордог нь нууц биш. Энэ үеэр хүмүүс бодитой шийдвэр гаргаж чадалгүй, сэтгэл хөдлөлдөө дийлдэн сайн хувьцаагаа хямдруулан зарж эхэлдэг. Энэ нь хөрөнгө оруулалтын маш сайхан боломжийг бий болгодог гэнэ.
Уоррен Баффет нь 2008 онд Goldman Sachs (GS) хөрөнгө оруулалтын банкны $5 тэрбумтай тэнцэх давуу эрхийн хувьцааг худалдан авч, 2011 онд өөрийн эзэмшиж буй хувиа зарснаар $3.1 тэрбумын ашиг олсон байна.
II. Хүмүүс нэг жилийн ашиг хардаг бол Уоррен Баффет 10, 20 жилээр хардаг
Хүмүүс ихэнхдээ хэт богино харснаасаа болж алддаг. Гэтэл хөрөнгийн зах зээл нь урт хугацааны тоглогчийг шагнадаг гэдгийг судлаачид, шинжээчид тасралтгүй ярьж хэлдэг боловч хэн ч анхаардаггүй. Уоррен Баффет нэг хувьцааг аваад түүнийг хэдэн арван жилээр дардаг зуршилтай. Энэ нь түүний гол аргачлалуудын нэг юм.
Бидний сайн мэдэх Apple (AAPL) компанийн хувьцаа нь түүний хөрөнгө оруулалтын багцын 49%-ийг эзэлж байна. Анх 2016 онд нэгж хувьцааг $23.5-оор авч байсан бол өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ $177.8-т хүрээд байна. Тэгэхээр 7 жилийн хугацаанд 732.34%-ийн өсөлт үзүүлсэн байх нь. Түүний багцаас харахад 2 ч банкны хувьцааг эзэмшиж буй.
Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын багц, 2023 оны хагас жил
Тэгвэл яг энэ цаг мөчид Монголын хөрөнгийн зах зээл уналтын байдалтай байна. Олон сайн, ирээдүйтэй, найдвартай хувьцаануудын үнэ унаж, үнэлгээнээсээ доош оржээ. Саяхан компаниуд хагас жилийн тайлангаа зарласан тул аль хувьцаа, хэр хямдарсан бэ гэдгийг хялбархан харж болно. Ингээд хөрөнгийн зах зээл дээр хямд байгаа 4 хувьцааг онцолж байна. Үүнд:
АПУ ХК (APU)
АПУ ХК 2023 оны эхний хагас жилд орлогоо 32% нэмэгдүүлсэн байна. Бидний сайн мэдэхээр АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 31%, пивоны зах зээлийн 91%, цагаан архины зах зээлийн 83%-ийг эзэлдэг хүнсний салбарын акул. Нэмж хэлэхэд АПУ нь жилд 2 удаа жилийн 8%-ийн ногдол ашиг тараадаг өндөр өгөөжтэй, арилжааны идэвх сайтай, өсөлтийн потенциалтай хувьцаа гэж үзэж байна.
Мандал Ирээдүйн Өсөлт (MFG)
Энэ хөрөнгө оруулалтын сан нь олон нийтээс ₮50 тэрбум татсан бөгөөд энэ мөнгөөр бонд, хувьцаагаар багцаа бүрдүүлдэг. Одоо сангийн хөрөнгө ₮56 тэрбумд хүрээд байна. Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн үнэлгээг бидний зүгээс 2023 оны эцэс гэхэд ₮1,200 орчимд хүрнэ хэмээн таамаглаж байна. Тэгвэл үнэлгээ нь өнөөдрийн байдлаар цэвэр хөрөнгийн үнэ цэн нь ₮1,120 байгаа юм байна. Гэтэл одоо биржийн үнээр ₮677.8 байгаа гэдэг нь бодит үнэлгээнээс даруй 40%-ийн зөрүүтэй буюу та дэлгүүрт зарагдаж байгаа талхыг 40% хямдаар авна гэсэн үг. Богино хугацаанд харж орсон хүмүүс гарахаар яарсантай холбоотой ингэж нэгж эрхийн үнэ унасан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнээд байгаа.
Богд Банк ХК (BOGD)
Богд банкны цэвэр ашиг эхний хагас жилд өнгөрсөн жилийн мөн үеэс 89% өссөн ч хувьцааны үнэлгээ хямд зарагдаж байна. Хүмүүс тус банкийг ийм өндөр өсөлт үзүүлснийг ч анзаарсангүй. Богд банкны P/B харьцаа 0.86 байгаа нь бусад нээлттэй хувьцаат банкнуудаас хамгийн бага нь байна. Уг банк нь бусад бизнесүүдээс илүү урт хугацаанд, тогтвортой өсөх шаардлагатай байдаг тул та банканд хөрөнгө оруулаад, тэвчээртэй хувьцааны үнэ өсөхийг хүлээх хэрэгтэй.
Голомт Банк ХК (GLMT)
Голомт банкны ашиг эхний хагас жилд өнгөрсөн жилийн хагас жилээс цэвэр ашиг нь 36% өссөн боловч IPO хийснээс хойш хувьцааны үнэ нь 44% унаад байна. Энэ нь тус банканд өсөх потенциал байгаа хэдий ч хувьцаа нь хямдаар зарагдаж байгааг илтгэнэ. Өмнө нь дурдсанчлан банкны бизнест урт хугацаанд итгэж, хөрөнгө оруулах нь зүйтэй юм.
Дүгнэж үзвээс:
Хөрөнгө оруулалтыг урт хугацаанд, том зургаар харж, тэвчээртэй хөрөнгө оруулснаар ашиг хүртдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль юм. Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын туршлагаас харахад:
Бэлтгэсэн: Рескап Секюритис ҮЦК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.