
Юнител Групп Dell Technologies-н дэлхийн хэмжээний стратегийн түншүүдийн нэгээр Dell Technologies World 2026 арга хэмжээний үеэр онцлогдлоо. Энэ нь тус группийг AI, cloud, data center болон enterprise solution-н шинэ үеийн экосистемд олон улсын технологийн тэргүүлэгч байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж буйг илэрхийлсэн онцлох үйл явдал боллоо.
Сүүлийн жилүүдэд Dell Technologies нь уламжлалт consumer болон enterprise hardware нийлүүлэгч компанийн загвараас AI-driven infrastructure, hybrid cloud, data-centric enterprise ecosystem рүү стратегийн томоохон шилжилт хийж байгаа. Тус компани ирэх 10-20 жилийн технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан автоматжуулалт болон ухаалаг дижитал дэд бүтцээр тодорхойлж байгаа бөгөөд энэ хүрээнд дэлхийн хэмжээнд стратегийн түншлэлүүдээ өргөжүүлж байна.
Юнител Группийн хувьд энэхүү урт хугацааны хөгжлийн стратегийн нэг хэсэг болон хамтран ажиллаж байгаа нь тэд зөвхөн технологи нэвтрүүлэгч бус, харин AI, cloud, дата төв болон enterprise шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулах стратегийн түншийн түвшинд хамтран ажиллаж байгааг илэрхийлж байна. Ийнхүү Dell Technologies World 2026 арга хэмжээний глобал түншийн танилцуулгад багтсан нь Юнител Группийн дижитал экосистем, технологийн дэд бүтэц болон инновацын хөгжлийн стратеги олон улсын технологийн салбарын ирээдүйн чиг хандлагатай нийцэж байгааг илтгэсэн чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: Юнител Групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.