• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 6, 2024
Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж бүртгэлийн хорооны гишүүн сонгон шалгаруулж байна

lemonpress
Lemon Press
6 сарын 6, 2024
6 сарын 6, 2024

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан билээ. Өдгөө уг бирж дээр нийт 23 гишүүн үнэт цаасны компани, 11 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, шударга зохион байгуулах зорилгоор “Бүртгэлийн Хороо”-г хараат бус, салбартаа мэргэшсэн гишүүдээр бүрдүүлэн ажилладаг. 

Бүртгэлийн хорооны гишүүд нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийг хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг Бирж бүртгэх эсэх шийдвэр гаргах үндсэн чиг үүрэгтэй. Хэрвээ Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн бүртгэлийн хорооны шалгуур, шаардлагыг хангасан, хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах сонирхолтой бол таныг бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллахыг урьж байна.

Бүртгэлийн хороо нь багадаа 9 гишүүнээс бүрдэх бөгөөд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Үнэт цаас бүртгэх: Үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан этгээдийн хүсэлт хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох ба тухайн үнэт цаасыг Биржид бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргана. Мөн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасах тухай асуудлыг Бүртгэлийн хороо шийддэг ба түүнийг бүртгэлийн ажиллагаанд оролцогчид заавал дагаж мөрдөнө. /Бүртгэлийн журамтай танилцах бол энд дарна уу./
  • Үнэт цаасны хяналт: Бүртгэлийн хорооны гаргасан шийдвэр нь гүйцэтгэх удирдлага, бүртгэлийн алба болон үнэт цаас гаргагчийн заавал мөрдөх шийдвэр байдаг. Энэ нь Биржийг өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүргээ хараат бусаар мэргэжлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Зураг 1.Бүртгэлийн үйл явцын зураглал

UBX Бүртгэлийн үйл ажиллагааны онцлог 

  • Бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн бүтэц нь Бүртгэлийн хороо байна.
  • Бүртгэлийн хорооны гишүүн Биржийн шалгуур шаардлагад бүрэн нийцсэн ёс суртахуун, мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлагын зарчимтай байна.
  • Бүртгэлийн хороо хараат бус шийдвэрийг гаргана.
  • Бүртгэлийн хороо нь үнэт цаасны өргөдөл шийдвэрлэх 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
  • Үнэт цаас гаргагч нь хуулийн болон санхүүгийн нийцүүлэгчийн үйлчилгээг авах боломжтой.
  • Бүртгэл хариуцсан алба нь бүртгэлийн ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүртгэлийн ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангаж, шударга ил тод байдлын дүрмийг баримталдаг.
  • Биржийн өргөдөл хянах үйлчилгээний хураамж болон бүртгэлийн хураамж нь бусад биржтэй харьцуулахад 20-80% бага байдгаараа онцлогтой. Энэхүү шимтгэлийг нийслэлийн 500 тэрбумын бонд дээр тооцоолол хийж үзвэл бусад биржтэй харьцуулахад 95.5 сая төгрөгний хэмнэлттэй байхаар байна. 

Хэрэв та Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн бүртгэлийн хорооны гишүүнийн шалгууртай танилцахыг хүсвэл энд дарна уу. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.