• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 8, 2024
Хэвлэлийн мэдээ

Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

lemonpress
Lemon Press
6 сарын 8, 2024
6 сарын 8, 2024

“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс 20 жилийнхээ ойн хүрээнд Unread медиа компанитай хамтран “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийг амжилттай зохион байгууллаа.

Хөтөлбөрийн зорилго нь “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг хэрхэн хийж буй арвин туршлагаа хуваалцах байв. Энэ оны 2-р сард эхэлсэн хөтөлбөрт нийт 150 гаруй оролцогч бүртгүүлсэнээс шаардлага хангасан 20 ментий уг хөтөлбөрийг цааш үргэлжлүүлсэн юм. Хөтөлбөрийн 20 ментийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын тухайд:

  • Хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах,
  • Ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох,
  • Байгаль орчны талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх,
  • Салбарын танилын хүрээгээ тэлэх,
  • Карьераа нэг шат ахиулах.

Эдгээр зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн 4 сарын хугацаанд хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн болон хувь хүний хөгжилд зориулсан сургалт, менторшип уулзалтууд тогтмол зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн нэн чухал хэсэг болох уурхайтай танилцах аяллыг 4 сарын 18-ны өдөр зохион байгуулсан.

Уурхайтай танилцах аяллын үеэр оролцогчид баяжуулах үйлдвэрийн цогцолбор, химийн бодисын агуулах, шинэ Бор-Овоо булаг, ил уурхай, хаягдлын нэгдсэн сан, ус цэвэршүүлэх ба савлах үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, байгалийн ургамал үржүүлэх газартай тус тус танилцсан. Оюу толгойн уурхайн аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Хаалтын үйл ажиллагаанд хөтөлбөрийн үндсэн 20 оролцогч, 20 ментороос гадна оролцогчдын ажилладаг компаниас төлөөллүүд хүрэлцэн ирсэн нь онцлох үйл явдал байлаа.

Cонирхуулахад, тус үйл ажиллагааг "Оюу толгой" компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан Ерөнхий менежер Фил Абрахам нээж үг хэлсэн юм.

Эх сурвалж: "Оюу толгой" компани

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.