• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 26, 2024
Улс төр

Агаарын бохирдлын улмаас жил бүр ₮47 тэрбумын эрүүл мэндийн зардал гардаг

yld
С.Ангирмаа
11 сарын 26, 2024
11 сарын 26, 2024

Өвөл ирлээ, Утаанбаатар боллоо. Энэ утаа, агаарын бохирдлын уршгийг мөнгөн дүнгээр хэмжвэл хэд гэж бодож байна? 

💨 Хортой орчин 

Улаанбаатар жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд өдөрт дунджаар PM2.5-н бохирдлын хэмжээ шоо метр тутамд 687 микрограмм хүрдэг нь ДЭМБ-ын аюулгүй гэж зөвлөдөг түвшнээс 27 дахин их байгаа юм. Ийм учраас бид дэлхийн хамгийн их бохирдолтой томоохон хотуудын жагсаалтын 21-т буюу “Эрүүл бус” ангилалд бичигдэж байна.  

  • Эрүүл мэндийн зардал 🆙:Энэхүү агаарын бохирдолтой орчин амьсгалын замын өвчлөлөөс эхлээд дархлаа буурах, хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж бүр сэтгэцийн болон мэдрэлийн тогтолцоонд ч нөлөөлөх боломжтой. Ингэснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жил бүр ₮47 тэрбумын эрүүл мэндийн зардал гардаг аж. 
  • 😓 Уршиг = ДНБ-ий 7.6%: Нэмээд агаарын бохирдлын байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ жил бүр ₮360 тэрбумаар хэмжигддэг гэж бод. Ингэсээр ингэсээр том зургаараа дотоод орчны агаарын бохирдол буюу айл өрхийн зуухны хэрэглээнээс жил бүр ₮3.9 их наяд буюу манай ДНБ-ий 7.6%-тай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна. 

🤧 Төгсгөлгүй хор уршиг

Түүнчлэн Улаанбаатарын агаарын бохирдол шууд болон шууд бусаар маш олон зүйлд нөлөөлж буй. Гадаадад оршин сууж буй 10 хүн тутмын 8 нь Монголд эргэн ирэх хүсэлгүй байгаагийн нэг шалтгаан нь агаарын болон орчны бохирдол байх жишээтэй.  

💭 Шийдэл тооцоолол байна

Уг нь бол дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад айл өрхүүдийн ашиглаж буй нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан зууханд шилжүүлснээр $1.7 саяын болзошгүй зардлаас урьдчилан сэргийлэх боломжтой аж. Ер нь бол бид өрхийн эрчим хүчний хэрэглээг өөр эх үүсвэрт шилжихэд урамшуулах, гадаад орчны агаарын бохирдлын интервенцүүдэд хөрөнгө оруулалт хийх, агаарын бохирдлын хяналт, мониторингийг өргөтгөх шаардлагатай.  

  • ❗ Шахмал газар авахгүй: Гэтэл одоо хэрэгжиж байгаа нь ердөө шахмал түлш. 2018 онд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудал яригдаж шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой Түлш” ХХК үүсгэн байгуулагдаж уг түлшийг нийлүүлж байгаа. Гэтэл 2018 оноос хойш бид өнөөдрийг хүртэл утаагаар амьсгалсаар байна. Үр дүн нь хаа байна?

Эцэст нь… Агаарын бохирдол нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дунд нас баралт нэмэгдэх гол шалтгааны нэг болж байгаа байтал жил бүр л утаатай байсаар бараг дасаж байна даа. Тун харамсалтай. Дараа жилийн өвөл ч утаатай байх нь тодорхой. Түүний дараа жил гэж явсаар хэдэн хүний амь нас үрэгдэх вэ? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.