• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 11, 2025
Зах зээл

Хөрөнгийн зах зээл дэх жендерийн бодлого

yld
М.Хулан
3 сарын 11, 2025
3 сарын 11, 2025

Жендерийн тэгш байдал, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эрх тэгш оролцоотой, статустай байх талаар улс төрийн хүрээнд өргөн попордог. Бизнесүүд ч ингэж попорч болно. Гол нь ямар ашигтай билээ?   

📈 Трэнд: Эрх тэгш 

Өдгөө стратеги, алсын хараанд нь байгаль орчин, нийгэм, засаглал буюу БОНЗ-ын бодлого тусгагдаагүй томоохон корпорац, нээлттэй компани өдрийн од шиг ховор болсон. Том зургаараа энэ нь Норвег, Франц, Герман, Энэтхэг тэргүүтэй орнуудад нээлттэй компаниудын удирдлагын баг болон ТУЗ-д эмэгтэйчүүдийн квот тогтоож, зарим хөрөнгийн биржүүд бүртгэлтэй компаниудаасаа жендерийн олон янз байдлын стандартыг хангасан байх шаардлага нэмэгдэж байгаатай холбоотой. 

  • 💡 Жишээ нь, Өмнөд Африкийн Йоханнесбургийн хөрөнгийн бирж (JSE) нээлттэй компаниудаас жендерийн олон янз байдлын бодлого байхыг шаарддаг бол Nasdaq (^IXIC) удирдах зөвлөлдөө дор хаяж 1 эмэгтэй эсвэл цөөн ч гэсэн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй байлгахаар шахдаг гэнэ. 
  • 😍 Сонирхолтой индекс: 2022 онд Европын хамгийн том хөрөнгийн бирж болох Euronext дэлхийн анхны жендерийн тэгш байдлын индексүүдийг гаргаж байв. Улмаар жилийн дотор Euronext-н компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн дэх хүйсийн тэгш байдал мэдэгдэхүйц сайжирсан гэдэг.  

🤑 Сонирхолтой бонд 

Тэртээ 12 жилийн өмнө Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) анхлан  эмэгтэйчүүд рүү чиглэсэн бонд гаргаж, $165 саяыг татан төвлөрүүлж байсан бол 2023 онд дэлхий даяар тус чиглэлийн бондоор $14.5 тэрбумын санхүүжилт босгосон байна. 

  • 📊 Институт хөрөнгө оруулагчид нийгэм дэх нөлөөллөө чухалчлахын хэрээр жендерийн бондын эрэлттэй болох нь ээ. Бондоор тогтохгүй уг чиглэлд хөрөнгө оруулалт, зээл олширч байгааг өнгөрсөн онд Монгол компаниуд ЕСБХБ, АХБ, ОУСК зэрэг олон улсын байгууллагуудаас овоо санхүүжилт татсанаас харж болно. 

Гэснээс, 2024 онд Исланд 3.4%-ийн тогтмол хүүтэй, 3 жилийн хугацаатай жендерийн бонд гаргаж, 50 саяыг татан төвлөрүүлсэн анхны улс болно байна. Зах зээлд ногоон болон нийгмийн бондууд харьцангуй танил болсон гэх утгаараа араас нь цоо шинэ бүтээгдэхүүн хүч түрэн орж ирэх нь байна шүү. Монгол 3 жилийн өмнө ногоон бондтой танилцаж, ар араасаа маш амжилттай бондууд гарсан. Хэзээ жендерийн бонд гаргах бол? Сонирхолтой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.