• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 20, 2022
Opinions
Lemon Press
/ 10 сарын 20, 2022

Монгол Улс Казинотой болох уу?

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгынхоо хүрээнд “Цогт энд Нандин” ХХН-тэй хамтран цаг үеийн хууль, эрх зүйн сэдвээр нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад мөрийтэй тоглоомын хуулийн төслийн талаар та бүхэнтэй хуваалцаж байна. Тухлан сууж уншина уу. 😊

Монгол Улсын ЗГ-аас мөрийтэй тоглоомын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж, одоогийн байдлаар олон нийтээс санал авахаар Хууль зүйн яамны вэбд байршуулаад байна. 

Бүтэц

Тус төслүүдэд зааснаар мөрийтэй тоглоом гэдэгт дараах 4 төрлийн үйл ажиллагааг хамааруулжээ. Үүнд: 

  • Казиногийн үйл ажиллагаа 
  • Бооцоот таавар
  • Хонжворт сугалаа
  • Бооцоот морин уралдаан

Казино

  • Өмнө - Монгол Улс 1998 онд Казиногийн тухай хууль баталж, тус хуулийн дагуу казино байгуулах зөвшөөрөл олгох тендер зохион байгуулж байв. Уг тендерээр “Мон Макао” компани шалгарч байсан ч тухайн үедээ маргаан үүсэж, тэр нь явсаар компанийн удирдлагууд болоод төрийн зарим албан тушаалтан гэмт хэрэгт холбогдож, тэр үедээ томоохон scandal өрнөж байсан. Үр дүнд нь нэг ч казино байгуулагдаагүй ба тус хууль хүчингүй болж, Монгол Улсад казино хориотой үлдэж байв. 

Түүнээс хойш хэд хэдэн удаа казино байгуулах асуудал хөндөгдөж, Казиногийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж байсан ч олон нийтийн шүүмжлэлд өртөн тухай бүрд дэмжигдэж байсангүй.    

  • Одоо - Өнөөдрийн байдлаар Монгол Улсад казино байгуулах, ажиллуулах хориотой. Ийнхүү ЗГ-аас Казиногийн тухай хуулийн төсөлд санал авч байгаа нь Монгол Улсад казино байгуулах ээлжит нэг оролдлогыг хийх гэж байна гэж ойлгогдож байна. 

Тэгвэл одоогийн санал авч буй Казиногийн тухай хуулийн төсөлд юу гэж зохицуулсан бэ?

Казиног цогцолбор хэлбэрээр зохион байгуулах ба мэдээж тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. Тусгай зөвшөөрлийг 30 жил (+10 жилийн сунгалт)-ээр олгох бөгөөд улсын хэмжээнд ихдээ 3 казинод сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгохоор заажээ. Түүнчлэн казиног зөвхөн ЭЗ-ийн үр өгөөж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой чөлөөт бүсэд ажиллуулах бөгөөд тэдгээр казиногийн үйл ажиллагаанд ЗГ-ын дэргэдэх тусгай зөвлөл хяналт тавина. Мөн тус зөвлөлөөс казинод тоглуулж болох мөрийтэй тоглоомын нэр төрлийн жагсаалтыг батлах аж.  

Тус хуулийн төсөлд казино эрхлэх этгээдийн казиногийн байгууламжийг барих, үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын доод хязгаарыг $300 сая байхаар тусгаж, тус хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн дотор Монголд оруулах шаардлага тавьжээ. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед казино эрхлэгч нь хувьцааныхаа 50%-ийг Монгол Улсын ЗГ-т үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй.

Монголд казино байгуулбал иргэд мөрийтэй тоглоомд донтох, хохирох эрсдэлтэй гэдэг өнцгөөс нэлээдгүй шүүмжлэл ирдэг. Харин тус хуулийн төслөөс харвал чөлөөт бүсэд байгуулах казинод Монгол Улсын иргэнийг нэвтрүүлж, тоглуулах хориотой буюу зөвхөн гадаад улсын иргэдэд нээлттэй байх нь ээ. Мөн казиногийн үйл ажиллагааг ил тод байлгах тал дээр анхаарсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл төсөлд зааснаар казино эрхлэгч нь цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх ба казиногийн үйл ажиллагааны бүхий л төлбөр тооцоо, өдөр тутмын орлогын гүйлгээг Монголын арилжааны банкаар дамжуулан хийнэ гэж тусгажээ. 

Хэдийгээр тус төсөл УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэх эсэх нь тодорхой болоогүй байгаа ч хэрэв тус төрлийн хууль батлагдаж, Монгол казиног зөвшөөрвөл манай улсын хувьд тун онцлог зарчмын шийдвэр болох нь дамжиггүй. Мэдээж үүнийг дагаад Казино байгуулах, ажиллуулахыг хориглох одоогийн хууль хүчингүй болж, эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орно. 

Бооцоот таавар, хонжворт сугалаа

Хууль зүйн яамнаас санал авч буй Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл нь ерөнхийдөө тус үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан гэж хэлж болохоор байна. 

Одоогийн хэрэгжиж буй ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар эдгээр үйл ажиллагааг аль алийг нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой ч зөвшөөрөл олгох шалгуур, процедур нь тодорхойгүйгээс энэ шаардлага бодит байдалд хэрэгжихгүй байгаа. Хонжворт сугалааны үйл ажиллагаанд Сангийн яамнаас өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж үзэн цөөн хэдэн тусгай зөвшөөрөл олгоод байгаа бол бооцоот тааврын хувьд 2008 оноос хойш нэг ч зөвшөөрөл олгогдоогүй байна.

Иймд дээрх хуулийн төсөл нь энэхүү хуулийн хийдлийг нөхөх, тус үйл ажиллагааг төрийн хяналтад оруулах, тусгай зөвшөөрөлгүй эрхэлдэг байдлыг арилгахад чиглэж байгаа болов уу. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд тусгагдсан нэг чухал санаа нь эдгээр үйл ажиллагааг эрхлэх ААН-ийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг заасан (бооцоот тааварт ₮1 тэрбум, хонжворт сугалаанд ₮500 мянга). Харин зөвшөөрлийн хугацааг 10 жил байхаар төсөлд тусгаж, тухайн үйл ажиллагаа эрхлэгчид ЗГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөл хяналт тавихаар тусгажээ. 

Бооцоот морин уралдаан

Жил бүрийн наадам, цагаан сарын баяраар хурдан морины уралдаан болж, уралдаанч хүүхэд унаж, бэртсэн тухай мэдээлэл олон хүнийг эмзэглүүлдэг. Тэр бүрд Монголчууд хоёр хуваагдаж, нэг талд өв соёлоо авч үлдэх, нөгөө талд хүүхдийн амь насыг хамгаалах талаар ярьж маргалдсаар шийдэл ололгүй өнгөрдөг билээ. Энэ шалтгаанаар морин тойруулгыг Монголд нэвтрүүлэх талаар цөөнгүй санал гардаг ч эрх зүйн болоод бас бус орчин нөхцөл бүрдэлгүй өнөөдрийг хүрээд байгаа. 

ЗГ-аас олон нийтээр хэлэлцүүлж буй мөрийтэй тоглоомын багц хуулийн төсөлд Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл ч мөн багтсан. Энэ хуулийн төсөл нь нэг талаас морин уралдаан зохион байгуулах, түүнд оролцох этгээд, уяач, унаачдад тавигдах шаардлагыг тодорхойлж байгаа бол нөгөө талаас бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах асуудлыг мөн зохицуулжээ. 

Тус хуулийн төсөлд зааснаар бооцоот морин уралдааныг ЗГ-ын эрх олгосноор Монголын морин уралдааны холбоо зохион байгуулах ба зөвхөн тус холбоонд гишүүнчлэлтэй уяач морио уралдуулах эрхтэй байна. Унаач нь хүүхэд биш насанд хүрсэн хүн байх ба тэр дундаа энэ чиглэлээр коллеж төгсөж, мэргэжил эзэмшсэн мэргэжлийн унаач оролцох ёстой. 

Мөн энэ хууль батлагдаж, морин тойруулгын цогцолбортой болбол хэд хэдэн шинэ үйлчилгээ нэвтэрч магадгүй харагдаж байна. Жишээ нь унаач бэлтгэх сургалт, морь амраах/сэрүүцүүлэх үйлчилгээ, тотализатор буюу бооцооны программ хангамж гэх мэт. Мөн спортод бооцоо тавих системийг нэвтрүүлэх тохиолдолд нөгөө талд хууль бусаар тоглоомын үр дүнд нөлөөлөхөд чиглэсэн үйлдлүүд (match-fixing)-ийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт дагалдах шинэлэг эрх зүйн зохицуулалтууд ч бий болж магадгүй юм. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.