
Одоогоор ипотекийн зээл авсан 136.5 мянган зээлдэгч байгаа. Харин энэ тоог ирэх онд 14 мянгаар нэмнэ гэнэ. Хэрэв үнэхээр тэгж нэмбэл ипотекийн зээлд хамрагдагчдын тоо түүхэндээ анх удаа 150 мянгыг давна.
🤡 Поп ЕС-ын 9 шийдвэрийн дор
Өчигдөг Ерөнхий сайд маань 9 шийдвэр гаргахдаа ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгоно гэв. Үүнээс 14 мянган өрхийг ипотекийн 6%-ийн зээлд, харин 2 мянган өрхийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулах аж. Мөн төрөөс барьж буй 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30%-иас 15% болгон бууруулахаар төлөвлөсөн гэнэ дээ.
🤕 Дунджаас дээгүүр нэмэлт
2018 оноос хойш ипотекийн зээлд хамрагдагсдын тоо жилд дунджаар 4.8% нэмэгдсэн байдаг. Харин ирэх жилд нэмэгдэх дүн дунджаас 5.5 нэгж хувиар өндөр байгаа юм. Тоон талаасаа харвал энэ шийдвэрийн хамгийн том давуу тал нь орон сууцны зээлийн хүртээмжийг огцом нэмэгдүүлнэ.
Эцэст нь… Хаа сайгүй үнэ өсөж байгаа энэ үед попорсон шийдвэрээс илүүтэй эрэлт, нийлүүлэлттэй хамааруулсан шийдвэр хэрэгтэй байна. Энэ шийдвэрийн 16 мянган өрх байртай болсон гэдгээр хэмжих хангалтгүй. Байрны үнэ хэр өссөн, өрхийн өрийн дарамт хэр өөрчлөгдсөн, шинээр баригдсан орон сууцны нийлүүлэлт хэдээр нэмэгдсэн, мөн орон сууцны бодит хүртээмж сайжирсан эсэхийг хамтад нь харах хэрэгтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.