• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 29, 2024
Санхүү

Сонгууль дөхөхөөр л сөхөгддөг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа

yld
С.Ангирмаа
1 сарын 29, 2024
1 сарын 29, 2024

Сонгууль дөхөхөөр л Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) ХК-ийн 1072 хувьцааг тойрсон асуудал сөхөгдөх юм даа. Энэ жил ч мөн сонгуулийг угтан ЭТТ ногдол ашиг тараах бололтой. Харин хэдэн ₮-ийг хэзээ олгох вэ гэдгийг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Тэгвэл 1072 хувьцааг тойрсон шийдвэр болон сонгуулийн хамаарлыг харцгаая. 

  • Үүх түүх: ЗГ 2012 онд ЭТТ ТӨК-ийн 20% болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж байв. Улмаар иргэн бүр Тавантолгойн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулагч ЭТТ-н 1072 ширхэг хувьцаатай болж байлаа. 

Сонгууль ба 1072

ЭТТ-н 1072 хувьцаатай холбоотой асуудлыг өвчтэй хүн гэж үзвэл 2012, 2016, 2019, 2024 гээд дандаа сонгуультай эсвэл сонгуулийн өмнөх жил амь ороод, бусад жилүүдэд сэхээнд л хэвтэж байна. Тэгвэл ЭТТ-н хувьцаа яаж сонгуулийн шоу болж байсныг харвал, 

  • Ор сураггүй: 2012 онд ЗГ 1072 хувьцааг ₮1 саяар үнэлж иргэдээс буцаан худалдаж авсан. Улмаар 70 мянга гаруй иргэд ЭТТ-н хувьцаагүй болов. Эдгээрийн дийлэнх нь бүх хувьцаагаа өгөөд ₮500 мянгын сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүртсэн оюутнууд. Тэднээс хувьцаагаа хөнгөлөлтөөр солих уу гэж асуугаагүй гэдэг. Уг нь бол зах зээлийн дүрэм арай өөр байдаг даа. 
  • Надад өгчих: Цаашлаад 2016 оны сонгуулиар 1 сая иргэн ЗГ-т ЭТТ-н хувьцаагаа буцаан худалдсан. Тодруулбал, 108 ширхэг хувьцаагаа ₮100 мянгаар, 215 ширхэг хувьцаагаа ₮200 мянгаар, 322 ширхэг хувьцаагаа ₮300 мянгаар үнэлж худалдсан аж. 
  • Май ₮90: 2019 онд ЭТТ ₮1 их наядын цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаснаар нэгж хувьцаанд ₮90 буюу иргэн бүрд хамгийн ихдээ ₮96,480-ийн ногдол ашиг тараасан билээ.  

Сонгуулиар л сэрдгийн учир

Уг нь бол 2010 оны УИХ-ын тогтоолоор ЭТТ ХК-ийн 20%-ийг дотоод болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл уг шийдвэр хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл та 1072 ширхэг хувьцаатай ч үүнийг зарж борлуулах, арилжих боломжгүй. Зөвхөн сонгуулиар л ногдол ашиг тараах, ЗГ буцаан худалдан авахаас бусдаар амьгүй л гэсэн үг. 

Энэ жилийн тухайд

Энэ жил ч бас сонгууль болно. Тиймээс л ногдол ашиг тараах, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 ширхэг хувьцааг нэмж олгох тухай яригдаж байгаа. Яах вэ, ЭТТ-н нөхцөл байдлыг харвал нүүрсний олборлолт нэлээд сэргэсэн. Компани өнгөрсөн онд ₮11.3 их наядын үнийн дүн бүхий 32.8 сая тн нүүрс борлуулаад буй. Харин ногдол ашиг тараахын хувьд нэг талаас тараачихвал дампуурна гээд, нөгөө талаас ногдол ашиг тараах ёстой гээд талцаж өгч байна.

Эцэст нь… ЭТТ-н 1072 хувьцаа уг нь бол иргэдэд ТӨК-иас хувь эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж олгосон хамгийн анхны тохиолдол. Гэтэл жил, жилийн сонгуулийн шоу болоод л бусад жилүүдэд нам гүмхэн арилжаалж ч болохгүй үхмэл байдалтай хэвтэнэ… 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.