
ЗГ-ын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг өргөн барилаа. Энэхүү анхдагч хуулийн төслийг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо 13 хоногийн өмнө УИХ-д өргөн барьж байв.
💨 Тоосонд дарагдсан хуулийн төсөл
Угтаа “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг өнгөрсөн оны 5-р сард УИХ-д өргөн барьсан ч түүнээс хойш 552 хоног хэлэлцээгүй хаячихсан. Энэ удаагийнх бол бараг л гэрлийн хурдаар өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд ХЗДХ-ийн яаманд шуурхай хэлэлцэх үүрэг өгч, өнөөдөр өргөн бариад буй. Хэлэлцэх хугацаа нь хэр хурдан байх нь сонирхолтой.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн мэдээлснээр тус хуулийн төслийг анх өргөн барьсан хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт хийж, шинэчилсэн найруулгатайгаар өргөн барьсан гэхээр үндсэн үзэл баримтлал нь 1 гэсэн үг.
😵💫 Мартаж, санасан авлигын хэргүүд
Хаанаасаа хаалгач хүртэл төрийн албан хаагчид авлигын хэрэгт холбогдож, иргэд ч бараг дөжирчихлөө. Бидний санах ойд хамгийн ойр байгаа нь Ерөнхийлөгчийг суудлаа өгөхөд хүргэсэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын $110 саяын авлигын хэрэг. Үүнээс урагшилбал нүүрсний ₮40 их наяд, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгай, ЖДҮ-ийн хэрэг, ₮60 тэрбумын хэрэг гэхчлэн цагийн аясаар санах ойноос арчигдаж буй өчнөөн хэрэг бий.
Эцэст нь… Эрх баригчид ахиад л хэрэг нь гарвал авдрын ёроолоо ухаж, таг гацсан хуулийн төсөл, гэмт хэргийг бодитоор хөдөлгөдөг сүр хүчээ гайхуулах шинжтэй. Ядаж л бид энэ завсраар анх удаа хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөлтэй болох гэж байгаа юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.