• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Зах зээл

A24 кино студийн гол амжилтын нууц юу байна?

yld
С.Ангирмаа
6 сарын 2, 2026
6 сарын 2, 2026

Цаана чинь A24-н шинэхэн бүтээл Backrooms алж байгаа сурагтай. Харин Монголд уг кино 7 сарын 3-нд л нээгдэх нь дээ. Ер нь A24 студи сүүлийн жилүүдэд яаж саагаад байна аа? 

🎨💰 Артхаусаас их төсөв рүү

A24 кино студи нь анх артхаус буюу өвөрмөц шийдэлтэй, бага төсөвтэй бие даасан кинонуудаараа кино сонирхогчдын нарийн хүрээнд танигдаж байсан бол сүүлийн 3 жилд Холливудын том студиудтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц хэмжээнд хүрч томров. Тодруулбал, тэд $3-$15 саяын төсөвтэй гүн, драма төрлийн кино хийхээс татгалзаж, $30-$70 саяын төсөвтэй, олон нийтэд зориулсан чанартай энтертайнмент руу хүрээгээ тэллээ.

  • 🌊 Өнгөрсөн 2 жилийн давлагаа: 2024-2025 онуудад нээлтээ хийсэн Civil War, Marty Supreme тэргүүтэй 8 гол бүтээлдээ ойролцоогоор $190 саяын үйлдвэрлэлийн зардал гаргажээ. Эдгээр бүтээлүүд нь дэлхийн зах зээлээс нийт $549.5 саяын орлого олсон буюу зардлаа бараг 3 дахин нугалсан байгаа юм. Улмаар тус студийн үнэлгээ өдгөө $3 тэрбумд дөхөж байгаа аж.

🎥🍿 Одоогийн галзуурал: Интернэт соёл, Gen Z-н хүч

Одоогоор тэдний ээлжит шинэ бүтээл болох Backrooms киноны нээлт кино ертөнцийг цочроогоод байна. YouTuber Кэйн Парсонсын алдарт богино хэмжээний бичлэгээс сэдэвлэсэн энэ кино ердөө $10 сая хүрэхгүй төсвөөр бүтсэн ч, нээлтийнхээ эхний амралтын өдрөөр зөвхөн Америкаас л гэхэд $81.5 саяыг олж, А24-н бүх цаг үеийн рекордыг эвдэв. Нэмээд уг киноны үзэгчдийн даруй 86% нь 35-аас доош насны залуучууд байсан гэнэ.

🎞️ Киноноос хальсан бизнес экосистем

Том зургаараа, А24 сүүлийн 3 жилд зөвхөн кино театрын орлогоос хамааралтай байхаа больж. Тэд Beef, The Sympathizer зэрэг өндөр үнэлгээтэй цувралуудыг бүтээж, стриминг платформуудаас тогтвортой ашиг олохоос гадна "AAA24" үнэнч үзэгчдийн гишүүнчлэлийн хөтөлбөр, киноны тусгай мерчандайзаасаа борлуулалтын орлого олоод солиоруулж байгаа юм байна даа.

Эцэст нь… Одоо Backrooms-г Монголд гарахыг хүлээх л үлдлээ. Уг киноны хэсэг мийм болж, зарим компаниуд маркетингдаа хүртэл ашиглаад эхэлсэн байна шүү.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.