• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 18, 2023
Тайлан

НДС өнгөрсөн онд ₮725 тэрбумын алдагдал хүлээлээ

yld
С.Ангирмаа
1 сарын 18, 2023
1 сарын 18, 2023

Өнгөрсөн оны Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн орлого 2021 оныхоос 26% өсөж ₮2.66 их наяд болсон бол зардал нь 33% нэмэгдэж ₮3.38 их наядад хүрэв. Улмаар алдагдлыг нөхөхийн тулд улсын төсвөөс ₮842.8 тэрбумыг зарцуулжээ. 😬

Орлого, зарлага бүгд л өсөв

НДС-гийн орлогын 82.2%-ийг тэтгэврийн даатгалын санд, 8.7%-ийг тэтгэмжийн даатгалын санд, 7.4%-ийг ҮОМШӨ-ний даатгалын санд, 1.7%-ийг ажилгүйдлийн даатгалын санд тус тус хуваарилжээ. Эдгээр сангуудын үзүүлэлт нь,

  • Тэтгэвэр: Тус сангийн орлого 2021 оныхоос 19.6% нэмэгдэж ₮2.2 их наяд болсон бол зардал нь 35.7% нэмэгдэв. Тодруулбал, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр авагч 476.4 мянган хүний тэтгэвэрт ₮3.03 их наядыг зарцуулжээ. Мэдээж орлого нь зардлаа нөхөөгүй тул улсын төсвөөс ₮829.3 тэрбумыг авсан аж. 
  • Цаашлаад: Тэтгэмжийн даатгалын сан улсын төсвөөс ₮5 тэрбумыг хүлээн авч орлого нь 2021 оныхоос 67.4% нэмэгдсэнээр зардлаасаа ₮59 тэрбумаар давав. Харин ажилгүйдлийн даатгалын сангийн зардал жилийн өмнөхөөсөө 39.8% өсөж ₮34.6 тэрбумын алдагдал хүлээлээ. 

Нэрмээс

ЗГ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд болон цэргийн албан хаагчийн тэтгэврийг өсгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг буцаан олгох зэрэг шийдвэрүүд гаргасан нь НДС-д улам дараас болов. 2022 онд шимтгэлийн буцаан олголтод л гэхэд ₮64.3 тэрбумыг зарцуулав. Гэхдээ бид ийм өгөөмөр шийдвэр гаргах нөхцөл байдалд байгаа юу, гэвэл үгүй. 

Алдагдал бас дахин алдагдал

Ашиг гэж юу вэ, алган дээр минь тавиач. Үзчихээд буцаагаад өгье, гэмээр л байна даа. 2010 оноос хойших НДС-гийн алдагдал нийтдээ ₮4.4 их наяд. Бид энэ 13 жилийн туршид жил бүр алдагдал хүлээж ирсэн. Алдагдал буурах биш улам л нэмэгдэж байна. Өнгөрсөн онд ₮725 тэрбумын алдагдал хүлээсэн нь 2010 оныхоос 7.7 дахин их тоо. Тиймдээ ч аргагүй эрхэнд зардлаа нөхөхийн тулд улсын төсвөөс ₮842.8 тэрбумыг авчээ. Хэзээ энэ бүх асуудал шийдэгдэх бол доо. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.