
Технологийн салбарт тэргүүлэх
Huawei компани
өнгөрөгч оны 12 сарын 11-нд Арабын нэгдсэн
улсын Дубай хотод болсон технологийн дэвшилтэт бүтээгдэхүүний нээлтийн үеэр
танилцуулсан инновацлаг бүтээл болох Huawei Mate X7 нугалардаг утас албан ёсоор Монголд 2 сарын 2-ны өдрөөс эхлэн албан ёсны дитрибьютер
Техно Зон ХХК-ийн онлайн болон салбаруудаар худалдаалагдаж эхэллээ. Нээлтийн урамшуулал Huawei Watch GT6 ухаалаг цаг бэлэглэж байна.
Тус загварын ухаалаг утас нь зах зээлд дэвшилтэт технологи, өндөр нарийвчлалтай камер, бат бөх дэлгэц, хүчирхэг батарей, найдвартай хамгаалалтыг нэг дор багтаасанаараа хэрэглэгч болон технологи шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн бөгөөд өмнөх үеийн Huawei Mate X6 гар утасны борлуулалтын рекордыг 120% давж хамгийн хурдан борлуулагдсан нугалардаг гар утсаар тодорсон билээ.
Өдөр тутмын хэрэглээнд төгс нийцэх, завгүй амьдралын хэв маягыг тань илүү бүтээлчээр зохицуулах Huawei Mate X7 шинэ үеийн нугалардаг утасны давуу талууд:

Ухаалаг утсанд бүхэл бүтэн 6 камер багтаасан гэвэл та итгэх үү? Арын 4 камер болон урд талын 2 камертай. Олон камерыг зэрэг ашиглахад ямар үр дүн гарах бол.
Том мэдрэгч, хувьсах апертуртай тул орчны гэрэлд автоматаар дасан зохицож, өдрийн хурц нарнаас эхлээд шөнийн бүдэг гэрэлд хүртэл тод нягтралтай авна. RYYB мэдрэгч нь уламжлалт камертай харьцуулахад илүү их гэрэл шингээж, өнгийг илүү амьд, бодит гаргадаг. OIS оптик тогтворжуулалт нь хөдөлгөөнтэй үед ч зураг, видеог тогтворжуулна.
Байгаль, архитектур, олон хүнтэй агшнуудыг нэг кадрт илүү өргөн багтаах боломж олгоно. RYYB технологийн ачаар гэрэл багатай нөхцөлд ч дүрсийн чанарыг хадгалж, өнгөний жигд, бодит байдлыг алдагдуулахгүй.
Холын объектыг тодруулж авахын зэрэгцээ макро горимоор маш ойроос жижиг деталь, бүтэц, текстурыг гайхалтай нарийвчлалтай харуулна. OIS нь томруулсан үед гар чичиргээг багасгаж, илүү тогтвортой, тод зураг авах боломж бүрдүүлдэг.

Бодит амьдрал дээрх өнгийг яг байгаагаар нь сэргээхэд чиглэсэн ухаалаг дүрс боловсруулах систем юм. Камер нь орчны гэрэл, өнгөний температурыг нарийвчлан таньж, арьсны өнгө, байгалийн өнгийг хэт тодруулахгүйгээр бодит, тэнцвэртэй байдлаар харуулна. Үүний үр дүнд авсан зураг бүр “харагдаж байсан шигээ” үнэн бодитоор буудаг.

Нугалардаг утастай үргэлж болгоомжтой харьцдаг байсан үе нэгэнт өнгөрчээ. Энэ салбартаа хамгийн анх удаа нэвтрүүлсэн 3 давхаргат нийлмэл, ультра бат бөх хамгаалалттай Huawei Mate X7-той байхад санаа зоволтгүйгээр нугалах боломжтой.

Гадна дэлгэц нь Huawei-н өөрийн боловсруулсан бат бөх Кристал Кунлун дэлгэцтэй. Хоёр метрийн өндрөөс унасан ч эвдрэхгүй, энгийн дэлгэцээс 25 дахин бат бөх, 16 дахин зурагдалтад тэсвэртэй.

Huawei Mate X7 нь 5,600 mAh хүчин чадалтай батарейтай бөгөөд бүтэн өдрийн турш тасралтгүй ашиглах боломжийг бүрдүүлнэ. 66W супер турбо цэнэглэгчийн ачаар ердөө 30 минутын дотор 80% хүртэл цэнэглэгдэнэ. Хэрэглэгчдэдээ чиглэсэн халамжит шийдлийн хүрээнд хайрцагтаа цэнэглэгч болон утасны гэрийг багтаасан нь илүү тав тухтай хэрэглээг бий болгож байна.

Мөн энэхүү загвар нь IP58 болон IP59 стандартаар ус, тоосноос хамгаалагдсан. Хоёр метрийн гүнд 30 минут тэсвэрлэх чадвартай төдийгүй өндөр даралт, өндөр температуртай усанд ч тэсвэртэй тул санаандгүй халуун кофе, ус асгасан тохиолдолд санаа зовох шаардлагагүй.

Салбартаа тэргүүлэх хөргөлтийн систем нь халалтыг дөрвөн зүгт жигд тарааж, бусад ухаалаг утаснуудтай харьцуулахад 30 минутын ярианы явцад дулааны өсөлтийг хоёр градусаар бага байлгах боломжийг олгодог.
Олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай, завгүй амьдралын хэв маягтай хэрэглэгчдэд зориулан дэлгэцээ дээд талдаа гурван хэсэгт хуваан ашиглах боломжтой. Таблет мэт 8 инчийн том дэлгэмэл дэлгэцийн ачаар хэрэглэгч нэг дор ажлаа үр бүтээлтэй зохицуулахын зэрэгцээ кино үзэх, тоглоом тоглох зэрэг энтертайнмент хэрэглээг ч тав тухтайгаар эдлэх боломжтой. Дэлгэцийн нугасны системийг шинэчлэн сайжруулснаар дэлгэсэн үед товгор байдал бараг мэдрэгдэхгүй болж, дэлгэцийн гадаргуу илүү жигд, цэвэр харагдах болсон нь хийц, дизайны хувьд томоохон давуу тал юм.
Huawei Mate X7 нь зөвхөн ухаалаг утас бус, өдөр тутмын амьдралд технологийн дэвшлийг бодитоор мэдрүүлэх шинэ үеийн төхөөрөмж бөгөөд нарийвчлалтай камер, бат бөх хийц, хүчирхэг гүйцэтгэл, найдвартай хамгаалалтыг нэгтгэсэн цогц шийдэл болж байна.
Huawei Mate X7 гар утсаа Монгол дах албан ёсны дистрибьютер Technozone компаниас худалдан аваад Huawei Watch GT 6 цаг бэлгэнд аваарай.
Мөн Huawei брэндийн бүх ухаалаг гар утас дэлгэцийн 80% даатгалтай.
📞 Холбогдох:
7701-1818
Эх сурвалж: Technozone
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.