Монголын Хөрөнгийн Бирж (MSE) Инновэйшн Инвестмент ХК-ийн (QPAY) үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ. Цаад учир нь юу байв?
💯 Шалгуур хангав
$QPAY IPO хийснээсээ хойш нэг жилийн ойн дээрээ ангилал ахисан нь энэ. Учир нь тэдний 27%-ийг олон нийт эзэмшдэг бөгөөд нийт 1,340 хувьцаа эзэмшигчтэй болж зах зээлийн үнэлгээ ₮42.2 тэрбумыг давсан аж. Угаас МХБ-ийн II ангилалд багтахын тулд ₮1 тэрбумаас доошгүй зах зээлийн үнэлгээтэй, нийт хувьцааны 25%-иас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой. Тэгэхээр $QPAY уг шалгуурыг хангаж ангилал ахисан хэрэг.
📜 Таатай мэдээ
Цаашлаад, Инновэйшн Инвестмент ХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар тогтоожээ. Тодруулбал, компани энэ оны хагас жилийн цэвэр ашгийн 70.1%-ийг буюу ₮3.7 тэрбумын ногдол ашиг олгох нь.
Эцэст нь… Яг жилийн өмнө IPO хийж олон нийтээс ₮8.3 тэрбумыг босгосон Инновэйшн Инвестмент ХК бодит ахиц гаргаж чаджээ. Компани цаашид ч өргөжиж 2027 он гэхэд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг буюу EPS-ээ 2022 оныхоос 3 дахин өсөж ₮74.1-т хүргэх тооцоотой байгаа. Хэр их тэлэхийг нь харж, та хэддээ мэдээлж сууя даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.