• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

2024 оны ТОП татвар төлөгчдөөр ямар компаниуд тодров? 

yld
Б.Эсүхэй
5 сарын 7, 2025
5 сарын 7, 2025

Татварын албанаас 2024 оны 49 шилдэг татвар төлөгч компанийг тодруулжээ. Бүгдийг нь онцолмоор байв ч үг олдож товхимол уртсах тул татвар төлөлтөөр цойлсон 10 компанийг яг одоо танилцуулъя. 

⛏ Уул уурхайн аваргууд 

Татвар төлөлтөөр цойлсон 10 компанийн эхний 6 байрыг уул уурхайн салбарын аваргууд эзэллээ. Уг 6 компанийн төлсөн нийт татвар ТОП-10-ын нийт дүнгийн 85%-ийг бүрдүүлсэн буюу ₮7.8 их наяд. Тэргүүн магнай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварт төлсөн дүн 2023 оноос 25% нэмэгдэж ₮3.5 их наядад хүрчээ. Түүнчлэн ТОП-3 татвар төлөгчийн төлсөн татвар ₮1 их наядаас дээш байгаа бол 4-т жагссан Энержи Ресурс ХХК ₮600 тэрбум буюу 2 ширхэг Boeing 737 онгоц авах хэмжээний татвар төлжээ.

1️⃣ Хүнсний манлай 

2023 оны АПУ ХК (APU)-ийн төлсөн татварын хэмжээ ₮438 тэрбум байсан бол өнгөрсөн онд 8.2% өсөж ₮474 тэрбум болжээ. Сонирхуулахад 2024 онд тэдний цэвэр борлуулалтын орлого 20% өсөж ₮1.3 их наядад хүрсэн нь түүхэн амжилттай жил байв. Мөн сүүний чиглэлийн АПУ Дэйри компани дангаараа том сегментийн татвар төлөгчийн нэгээр шалгарчээ. Аргагүй л хүнсний салбарын манлайлагч юм даа. 

🦈 Банкны акулууд

Цойлсон 10 компанийн 3 нь системийн нөлөө бүхий ХААН Банк (KHAN), Голомт банк (GLMT), Худалдаа Хөгжлийн Банк (TDB) байлаа. Банкнууд дунд ХААН Банкны төлсөн татвар жилийн өмнөхөөсөө 32.9% өсөж ₮365.2 тэрбумд хүрч тэргүүлэв. Харин Худалдаа Хөгжлийн Банкнаас мөнгөн дүн зарлахын оронд 600 хүүхдийн 25 сургууль барихтай тэнцэх татвар төлсөн гэж зарлажээ. 

Дүгнэхэд… 2024 онд татвараараа цойлсон 10 компани ₮9.1 их наяд орчмын татвар төлсөн нь Монгол Улсын татварын орлогын 33%-ийг бүрдүүлсэн. Манай улсын эдийн засагт уул уурхай, банк болон хүнсний салбар хэр нөлөөтэйг эдгээр 10 компаниас харж болно. Нөгөө талаар татвар төлөгчдийн мөнгө хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдэг бас сонирхолтой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.