5
Lemon Press товхимлын удаах тусгай дугаарт айлчлан ирж буй шинэ жилийн бэлгийн санаанууд багтлаа. Бид уг жагсаалтыг гаргахдаа дараах 2 шаардлагыг баримталсан юм.
Ийнхүү ганц нэг гадаад бүтээгдэхүүн багтсаныг эс тооцвол бид ажлаа тун сайн хийсэн гэж бодож байгаа шүү. Мэдээж доорх санаанууд танд хэрэгтэй байсан бол цааш нь түгээгээрэй. Шинэ жилийн мэнд хүргэе. 🎁🎄
1. Номын багц by Erdemt | 55’000₮ (30% OFF)
Айл гэрийн гишүүн бүрт зориулсан ном энэ багцад бий. Аавын унших “Жэк Магийн бүтээсэн Алибаба”, ээжийн унших “#БүүСаадБол”, хүүгийн унших “Ганцхан миний л үр”, охины унших “Бяцхан Кокогийн түүх”. Мэдээж номыг ээлж дараалан хашраадаг, эрдэм ном хөөсөн оюунлаг нэгэнд ч тохирох бэлэг. Зөвхөн Lemon Press-ийн уншигчид энэ багцыг 55’000₮-р авах боломжтой. Захиалга өгөх бол: Form
2. 6 сарын багц by Hippocards | 19’900₮
Хэнийг дэлхийн хүн болтлоо хөгжиж, гадаад хэлээр инээх биш ханиадаг болгомоор байна вэ? Тэр хүнд зориулсан бэлэг. Бүр хичээвэл LA, San явж ч мэдэх юм. Худалдаж авах: Hippocards
3. 7 хоногийн эрх by Solospace | 60’000₮
“Орчин нь бүрдчихвэл ажлыг маналзуулна” гээд байдаг нөхдүүдэд яг тохирох бэлэг болов уу. Худалдаж авах: Facebook
4. Сарын багц by TomYo | 99’000₮
Юу л сурмаар байна, бүгдийг нь нэг дор багтаасан TomYo-гийн нэг сарын багц эрдэм мэдлэгийг эрхэмлэгч нэгнээс очих бэлэг мөн. Худалдаж авах: Facebook
5. Сонсдог ном by Audible | 45’000₮
Уншигч тантай ярьдаг ном. Эхний сарын хэрэглээ үнэгүй ба дараа сараас төлбөртэй болдог юм байна. Хэн нэгнийг номын далайд умбуулахыг хүсвэл энэ үнэхээр сайхан бэлэг болно шүү. Худалдаж авах: Audible
1. Эко даавуун уутны багц by Ecomn | 50’000₮
Орчин үеийн сэтгэлгээтэй хүний сонгох бэлэг. Жимс, ногоо ангилж хийх уут, дэлгүүр гарахдаа ашиглах уут гээд бүх л хэрэглээнд тохирсон уутнууд энэ багцад багтжээ. Үүнийг авсан гэрийн эзэгтэйн сэтгэл хангалуун, хүнс эрүүл байх нь ээ. Худалдаж авах: Instagram
2. Lhamour Хайраа Шингээв багц by Lhamour | 75’000₮
Дотны нэгэндээ бид эрүүл энхийг хүсдэг. Тийм ч учраас цар тахалтай энэ үед 100% монголын эко бүтээгдэхүүнээр тэднийхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулах нь хамгийн зөв сонголт мөн. Худалдаж авах: Facebook
3.Global Nomads Planner | 65'000₮
Төлөвлөөгүй зорилго бол хүсэл төдий. Ялангуяа гэрээс ажиллаж байх үед төлөвлөлт маш чухал. Энэ дэвтэр танд бүтэн жилийн, хагас жилийн, сарын, өдөр бүрийн төлөвлөлтөө цэгцтэй хийхэд туслахаас гадна сар бүрийн дасгалжуулах асуултууд, ишлэлүүд, өөрийгөө дүгнэх даалгаврууд гэх мэт олон бонустай шүү. Худалдаж авах: Instagram
4.Macrame Flower Pot by Dana Crafts | 95'000₮
Гараар нэг бүрчлэн сүлжиж, сэтгэлээ шингээн урласан энэхүү бэлгийг хамгийн нандин нэгэндээ зориулаарай. Айл болгонд байдаггүй, хүн болгоны урлаад байдаггүй энэхүү бэлгийг авсан хүний гэр улам л "cosy" болох байхдаа. Худалдаж авах: Instagram
5. A Year to Remember by Н.Хулан | 20’000₮
52 сэдэвт богино нийтлэлээс бүрдсэн энэ ном шинэ зүйлсийг турших сонирхолтой охидод хамгийн сонирхолтой бэлэг байх болно. Худалдаж авах: Internom
1.Drop Phone Case by Nomadd | 70’000₮
Хүн болгонд нэг тийм цайлган, гэнэн, хайнга найз байдаг тэ? Барьж яваа юмаа унагаана, асгана, бүдрэнэ… Тэрийгээ “санамсаргүй” гэх ганц үгээр аргална. Тэгвэл Nomadd кэйс хамгаална чиг, загвар өнгө нэмнэ чиг. Цайлган найздаа бэлэг сонгох бол: Facebook
2.Scale Models by Italeri | 99'000₮
Эрэгтэй хүнд өгөхөд энэ бэлгийг тусгайлан нэрлэмээр байна. Үнэхээр л залуус бүхний сонирхлыг хөдөлгөж, хүүхэд насаа дурсан санан, цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаарахгүйгээр эвлүүлж тоглох мөчийг өгч мэднэ. Худалдаж авах: Instagram
3.Hunnu Laptop Case by Husug | 41’800₮
Нэг ч гэсэн найзынхаа зөөврийн компьютерыг монгол эсгийгээр өлгийдөөд өгчихсөн байхад ч алдахгүй дээ. Гадаад дотоодод хурал уулзалтын үеэр гаргаад тавихад бас л нүнжигтэй эд. Худалдаж авах: Shoppy
4. Улаанбаатар by Apolla Map | 60’000₮
Гэрийн интерьерт өнгө нэмэх Улаанбаатар хотын дижитал газрын зураг. Хэмжээ нь 70х100 см бол материал нь матт цаас юм байна шүү. Худалдаж авах: Facebook Shop
5. Авдар by Minimal Mongol Avdar | 800’000₮
Айл бүрийн хойморт байх авдрыг нэгэн мундаг охин орчин үеийн хэв маягт оруулан захиалгаар урлан гаргаж байна. Гэрт айлчлах зочин бүрийн харааг булаах нь лавтай. Худалдаж авах: Facebook
1. ''Lime'' Jersey By GentleRoom | 189’000₮
Ор бол өглөө ажилд тань амжилт хүсэн үдээд, үдэш угтан авдаг гэрийн хамгийн "нөхөрсөг" хэсэг. Хараад л шууд орноосоо босмооргүй санагдаж байгаа биз. Өнгө, хэмжээний сонголт бол ярилтгүй. Худалдаж авах: GentleRoom
2. P50 Air Purifier by Boneco | 189'000₮
Гэрээс ажиллахад агаар дутагдаад байгаа асуудлыг шийдэж өгөх бэлэг. Эзлэх зай бага, машиндаа аваад явчхаж болохоор авсаархан. Нэмж хэлэхэд 12-р сарыг дуустал 50% хямдарсан байна лээ. Худалдаж авах: Instagram
3. 3D гэрэл by The Home of Strawberry | 78'000₮
Ажлын ширээ бүрт заавал байх зүйлсийн нэг бол ширээний гэрэл. Холоос 3D, ойртоод харахад хавтгайраад нүдний ядаргаа гаргах дасгал хийж байгаа юм шиг л… Худалдаж авах: Instagram
4. Ширээний календарь by Berylluss | 25'000₮
Ид ажлын дундуур хааяа нэг хотынхоо хамгийн саак хэсгийг харж, сэтгэлээ сэргээхэд энэ календарь танд тусална. Сар бүрийг илэрхийлсэн өвөрмөц зургийг урласан хүн нь өөрөө хийсэн. Нэг нууц дэлгэхэд календарь авсан хүн бүрт стикер нэмж өгнө гэсэн. Худалдаж авах: Instagram
5. 108 үг by TheNandin | 200'000₮
Хамгийн гоё энерги агуулсан 108 үгсийн цуглуулга. Англи болон Монгол хэл дээр бэлэн байгаа. Гэрийн декорешний өвөрмөц хэсэг байж чадах бэлэг шүү. Худалдаж авах: TheNandin
1. Active багц by OneFit | 99’000₮
Хөл хорио тавигдаж сайхан цаг ирэхийг хүлээж суугаа тамирчин найздаа OneFit аппликэйшнийн Active багцыг бэлэглэж сэтгэлийг нь дэвтээгээрэй. Фитнесс нээсэн мэт л баярлах байх. Худалдаж авах: OneFit
2. Дэтокс хөтөлбөр by Эрүүлмаа | 400'000₮
5 хоногийн жүүс, гарын авлага ном, хэл цэвэрлэгч, 2 өдрийн хоол хүнс бүгд хүргэлттэй багтсан бэлэг. Ийм бэлэг авсан хүн бүх биеэрээ баярлах учир хамгийн ихээр санал болгоё. Хэн нэгний эрүүл мэндэд санаа тавина гэдэг тун сайн хэрэг шүү. Худалдаж авах: Instagram
3. Бэлгийн багц by Sarana Goods | 39'600₮
Хэнд юу авах вэ хэмээн эргэлзэж суугаа бол бүх насны, бүх төрлийн хүмүүст тохирсон эрүүл чанартай хэрэглээг илтгэсэн энэ бэлгийг аваад өгчих. Жижиг савалгаатай зөгийн балнууд нь хүртэл хайр хүргэмээр байгаа биз. Худалдаж авах: Instagram
4. Амин тосны ууршуулагч by EcoNomad | 55'000₮
Амин тосны ашиг тусыг бичээд дуусашгүй... Өөртөө анхаарал тавьдаг нэг тийм “зэн” хүнд яг тохирсон бэлэг болно шүү. Анхилуун үнэрийг таалах тоолонд таныг оюун санаандаа ургуулан бодоод л, аая. Худалдаж авах: Instagram
5. Цахим иогийн хичээл by Namaste | 75'000₮
Нэг тийм өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнөө олохгүй, хурдтай эрчтэй хөдөлгөөн хийхээр шантраад байдаг нэгэнд төгс тохирох бэлэг. Гэртээ өөрийгөө хөгжүүлж, өөртөө тохирсон спортын төрлийг олох боломжийг нь олгоорой. Худалдаж авах: Instagram
1. PS5 by Sony | $499
Хэн нэгэнд бүх сэтгэлээ зориулж, хайрлаж, хүндэлж явдгийг илтгэх бэлэг. Жинхэнэ ховрын бараа. Ямар ч үнэтэй цаг, ороолт, зангиа энэ бэлгийг гүйцэхгүй. Худалдаж авах: PlayStation
2. Airpods Max by Apple | $549
Apple-аас зах зээлд танилцуулагдаад ердөө сар ч хүрээгүй уг бүтээгдэхүүнийг бэлэг болгон авах нэгэн жинхэнэ азтай. Худалдаж авах: Apple
3. Osmo Pocket by DJI | 1’155’000₮
Бичлэг хийхийг эрмэлздэг ч багахан бүтэлгүйтээд байдаг хүмүүс энэ бэлгийг авбал ч шууд влоггер болно доо. Маш хөнгөн, жижиг, биед авч явахад хялбар Osmo Pocket. Худалдаж авах: Shoppy
4. USB Cable by Ehlel | 40’000₮
Ашигладаг USB маань чанартай, урт настай байвал өөрийн эрхгүй зөв сонголт хийсэн мэт санагддаг шүү. Нэмж хэлэхэд тэдний USB огт орооцолддоггүй гэсэн шүү. Худалдаж авах: Ehlel
5. Series 5 by Apple | 1’250’000₮
Ухаалаг цагны хамгийн том давуу тал бол хийсэн алхам, дусаасан хөлс бүрийг хянах боломж олгодог нь юм. Чамин, үнэ цэнтэй, өдөр тутмын хэрэглээ болох бэлэг. Худалдаж авах: HiTech
Товхимлын 2020 оны 12 сарын 20-ний тусгай дугаараас. Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар хандана уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.