
Гадаадад ажиллаж, амьдарч буй олон Монголчууд эх орондоо орон сууц худалдан авч, гэр бүлдээ үлдэх хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч төсөл хэрэгжүүлэгчийн найдвартай байдал эргэлзээтэй байх, орлогын шалгуур нийцэхгүй байх, энэ салбарын итгэлтэй зөвлөгчгүй байх зэрэг шалтгаанаар шийдвэр гаргахад хүндрэл тулгардаг нь нууц биш.
Харин дээрх асуудлуудад шийдэл болгож “Мандала Гарден” цогцолбор хороолол Австралид ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууц захиалах боломжийг танилцуулах “Онлайн өдөрлөг”-ийг 10 сарын 26-нд Улаанбаатарын цагаар 17:00 цагт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн хүрээнд:
Түүнчлэн тус төслийн хэрэгжүүлэгч компани, гадаадад амьдарч буй Монголчууд болон дотоодын хэрэглэгчдийн хувьд ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий ухаалаг хөрөнгө оруулалт мөн болохыг илтгэх давуу талуудаас дурдвал:
Үнэ цэн нь өсөн нэмэгдэх байршил
19 жилийн турш тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй “Монкон Констракшн ХХК”-н бүтээн байгуулалт болох Мандала Гарден нь 2020 оноос хойш нийт 15 га талбайд хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт бөгөөд одоогоор 1050 айл орон сууцаа хүлээн аваад байгаа билээ. Байршлын хувьд, өдрөөс өдөрт хурдтайгаар хөгжиж буй Яармаг, Арцатын аманд Богдхан уулын хойд бэл, Туул голын урд эргийн байгальтай хоршин сүндэрлэж байна. Тэр ч утгаараа:
Чанар, стандартад нийцсэн аюулгүй тав тухтай орчин
Орчин үеийн талст хэлбэрийн архитектур, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдсан уг төсөл нь:
Та болон таны гэр бүлд зориулан аюулгүй, тав тухтай, тайван орчныг Мандала Гарден цогцолбор хороолол цогцлоов.
🔗 ЭНД дарж өдөрлөгт бүртгүүлэх боломжтой.
Эх сурвалж: “Мандала Гарден” цогцолбор хороолол
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.