Монголчууд жилд бүх нийтээр амрах 9 баярыг 16 хоног амарч тэмдэглэдэг аж. Үүнийг бусад оронтой харьцуулахад…
Хамгийн их
Непал өнгөрсөн онд 42 хоногийг олон янзын баяр тэмдэглэсээр өнгөрөөжээ. Хамгийн олон амралтын өдөртэй улсуудыг жагсаан харвал ТОП-9 байрыг Азийн улс орнууд эзлэв. Харин эсрэг талд бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр багатай улсуудад Европын орнууд багтаад буй. Үргэлжлүүлбэл,
Тэгвэл бүтээмжийг нь шинжье
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор Люксембург хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөртэй буюу 1 цагийн бүтээмж нь $136-р үнэлэгдэж дэлхийд цойлж байна. Харин тэдний бүх нийтийн амралтын өдрийн тоо нь 10. Цаашлаад Америкчууд бүтээмжээрээ дэлхийд 6-д бичигдээд буй. Гэтэл,
Цалин багатай = Ажил багатай
Бид ажлын цагийг яс тооцдог ч бүтээмжийг төдийлөн ойшоодоггүй нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд иргэд баяраас баярын хооронд амьдарч байгаад нэлээдгүй шүүмжлэлтэй хандах болсон. Гэсэн ч дээрх тоонуудаас харахад бүх нийтийн амралтын өдрүүдээс дутуугүй бүтээмжийн асуудлыг чухалчилах хэрэгтэй бололтой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.