• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 3, 2024
Олон улс

2024 он дуусахаас өмнө анхаарах үйл явдлууд

yld
М.Хулан
11 сарын 3, 2024
11 сарын 3, 2024

2025 онтой учран золготол 2 хүрэхгүй л сар үлдэх шив. Энэ 2 сарын хугацаанд дэлхий дахинаа анхаарч байх улс төр, эдийн засаг, зах зээлийн эвэнт, арга хэмжээг багцлан хүргэж байна. Хэрэгтэйг нь тэмдэглээд авахад гэмгүй биз ээ. 

👔 Улс төр - Сонгууль

Маргааш Америкийн 47 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус үеэр 150 сая гаруй америкчууд ирэх 4 жилд улс орноо хэнээр чиглүүлэн, залуурдах сонголтоо хийх бол үүний дараа 12-р сард 50 мужийг төлөөлөх нийт 538 сонгогчоос бүрдсэн “Сонгуулийн коллеж”-ийн санал хураалтаар эцсийн ялагч тодордог билээ. Санаж байгаа бол 2016 оны сонгуульд Хилари Клинтон Дональд Трампаас илүү санал авсан ч “Сонгуулийн коллеж”-ийн саналд 218:279-н харьцаатайгаар ялагдал хүлээж байсан харамсалтай түүхтэй. 

  • 🥊 Эн тэнцүү үзэлцэх нь дээ: Сонгуулийн өмнө болж буй урьдчилсан санал асуулгуудаас харвал, Камала Харрис 49%, Дональд Трамп 48%-ийн саналыг авчээ. Бусад урьдчилсан санал хураалтуудад ч тэд маш өчүүхэн буюу 1%, 2%-ийн л заагтай өрсөлдөж байгаа нь сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү болгож буй. 
  • ☁️🌡️ 11-р сарын бэлгэдэл болсон ОУ-ын хурал бол яахын аргагүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын дээд хэмжээ уулзалт болох COP29. Энэ удаад тус уулзалтын зохион байгуулагч улсаар Азербайжан ажиллаж байгаа шүү. 

🧮 Эдийн засаг - Бодлогын хүүгийн шийдвэр

Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нар мандах уу, аянга цахилах уу гэдгийг Америкийн бодлогын хорооны уулзалт тодорхойлж байдаг. Тэгвэл энэ онд бодлогын хороо 2 ч удаа хуралдахаар байгаа бөгөөд хамгийн ойр нь энэ Лхагва гарагт болно. Өнгөрсөн 9-р сард тэд цар тахлаас хойш анх удаа бодлогын хүүг 50 нэгж хувиар бууруулж 4.75%-5% болгоод буй. Гэхдээ энэ удаад бодлогын хүүг хэвээр үлдээх болов уу, ахин бууруулах болов уу?

  • 😨 Хэрүүл болох вий: Харин 11 сарын 26-нд ОПЕК+ орнуудын уулзалт болох гэж байгаа. Саудын Араб нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул тус хурлаас гарах шийдвэр нэлээн анхаарал татаж байна даа. 

🏎️⚽ Багахан зугаа

Бөөн улс төр, эдийн засаг ярьж толгойг тань өвтгөсөн гэмээ цайруулж спорт, энтертайнмент мэдээ ч сонордуулъя. Энэ оны Formula 1-н улирлын финалын уралдаан 12 сарын 6-нд Абу Даби хотод болно. Цаашлаад, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 12-нд Саудын Арабт анх удаа зохион байгуулагдах гэж байгаа шүү. 12-р сар авто уралдаан болон хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд зугаатай л өнгөрөх юм байна даа.   

Харин Монголын тухайд 2025 оны төсвийг батлах нь л юу юунаас илүү анхаарах үйл явдал юм шүү. Цаана чинь монголын түүхэн дэх анхны 126 гишүүн түүхэн дээд буюу ₮35.6 их наядын зардалтай төсвийг батлах эсэхийг хэлэлцэж байна. Социалист улсын УИХ-ын гишүүд юм уу гэж андуурахаар халамжийн олон төсөв яамдууд их, багаар оруулж ирсэн байна. Анхаарна биз ээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.