
Монголын хөрөнгийн зах зээлд хоёр дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй Нөмөр Ассет Нэг ТЗК ХХК нь энэ удаад нийт ₮15 тэрбумын үнийн дүнтэй, жилийн 19.2%-ийн хүүтэй “НӨМӨР ХБҮЦ 2”-ийг олон нийтэд санал болгож урьдчилсан захиалгыг эхлүүллээ.
“НӨМӨР ХБҮЦ 2”-ийн анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 9-р сарын 28-ны өдөр эхэлнэ.

Тус компанийг үүсгэн байгуулагч буюу анхны үүрэг гүйцэтгэгчээр “Нөмөр Кредит ББСБ” ХХК ажиллаж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлээс нийт ₮82.9 тэрбумын хаалттай бонд, ₮10 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай хамт олон юм.
Банк бус санхүүгийн салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани нь “Numur" аппликейшн, Улаанбаатар, Эрдэнэт хотын салбаруудаараа дамжуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь тодорхой суурь хөрөнгө, мөнгөн урсгалаар баталгааждаг.
“НӨМӨР ХБҮЦ 2”-ын хувьд зээлийн багц нь тусгай зориулалтын компанид шилжиж уг хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн төлбөрийг гүйцэтгэх бөгөөд энэ нь аливаа эрсдэлээс тусгаарлах хамгаалалт болж буйгаараа онцлогтой.
Нэгжийн үнэ: ₮100,000
Нийт дүн: ₮15 тэрбум
Хугацаа: 24 сар
Жилийн хүү: 19.2%
Хүү төлөлт: Улирал тутам
Үндсэн төлбөр төлөлт: 18 дахь сард-50%, 24 дэх сард-50 хувь
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ - ЭНД ДАР

Урьдчилсан захиалга өгөх:
Данс нээх, арилжаанд оролцох:
Холбоо барих:

Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.