• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 26, 2024
Олон улс

Дональд Трампын медиа компани Nasdaq дээр бүртгэлтэй болно

yld
М.Хулан
3 сарын 26, 2024
3 сарын 26, 2024

Дональд Трампын 2 жил 1 сартай Truth Social сошиал медиа платформын толгой компани болох Trump Media & Technology Group нь Digital World Acquisition Corp-тай нэгдэж олон нийтэд нээлттэй болох гэж байна. Truth Social-н олон нийтэд нээлттэй компани болж буй хэрэг зориг юу байв?  

  • Төлөв: Ирэх 7 хоногоос эхлэн Trump Media & Technology Group-н хувьцаа Nasdaq (^IXIC) дээр Дональд Трампын нэрийн эхний үсгээр буюу DJT гэх тикер дор арилжигдах төлөвтэй байна.  

DWAC: Ах нь чамайг нээлттэй компани болгоод өгье!

Digital World Acquisition Corp (DWAC) бол SPAC буюу тусгай зориулалтын худалдан авалтын компани бөгөөд Trump Media & Technology Group-тэй 3 жилийн өмнөөс л нэгдэх талаар ярилцаж буй. Тэдний нэгдэл яван явсаар Дональд Трампыг 2 дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй жилд л биежих тавилантай байж дээ. Тэгвэл IPO болон SPAC-н ялгаа юу билээ? 

  • IPO vs SPAC: IPO-с ялгаатай нь DWAC шиг компаниуд “Надад мөнгө харин чамд инновац байна. Тэгэхээр нэгдье хө!” гэх зарчмаар ажилладаг гэж ойлгоход болно. Хугацааны хувьд IPO-с хамаагүй хурдан төдийгүй нээлттэй компани болохын тулд хангах ёстой шаардлага нь ч хамаагүй бага гэдгээрээ давуу.
  • Бүдэг бадаг: Дональд Трампын медиа компани 2023 оны эхний 9 сард $49 саяын алдагдалтай ажилласан төдийгүй Truth Social-н идэвхтэй хэрэглэгчдийн тоог тодорхой зарлаагүй. Сургаар бол 5 сая орчим хүн тус апп-ийг ашигладаг бололтой.

Товчхондоо түүний компани уламжлалт байдлаар буюу IPO-р дамжуулан нээлттэй компани болох үндэслэлгүй гэсэн үг.  

Сонгуулийн дэмжлэг

Дональд Трамп хариуцагчаар татагдсан залилангийн хэрэгтээ нийт $464 саяын торгууль төлөхөөр байгаа бөгөөд төлж чадахгүй бол эд хөрөнгөө хураалгах дэрээ ч тулж магадгүй. Гол нь түүний өмгөөлөгч тус торгуулийг төлөх хэмжээний бэлэн мөнгө байхгүй л гээд байгаа юм.

  • Төлчихнө би! Юутай ч Дональд Трамп удахгүй нээлттэй болох компанийнхаа ихэнх хувь буюу 79 сая хувьцааг эзэмших төдийгүй энэ нь DWAС-н одоогийн хувьцааны үнэ болох $36-оор тооцоход бараг $2.8 тэрбумыг давж буй. Гэхдээ тэрбээр хувьцаагаа заръя гэсэн ч дор хаяхад 6 сар хүлээх хэрэгтэй.  

Эцэст нь… Тэднийг нэгдэх сургаар DWAC-н хувьцааны үнэ 14% унаж $36.9-д хүрээд буй. Цаашид юу болсон ч тус нэгдэл Дональд Трампын сонгуулийн сурталчилгаа, шүүхийн нэхэмжлэл гээд толгойны өвчин болж буй мөнгөний асуудалд нь хөөрхөн дэмжлэг болох төлөвтэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.