• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 4, 2024
Хэвлэлийн мэдээ

Уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэхээр боллоо 

lemonpress
Lemon Press
10 сарын 4, 2024
10 сарын 4, 2024

“Рио Тинто” групп дэлхийд тэргүүлэгч Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт” (ӨГГУИ) байгууллаа. Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

“Оюу толгой” компани нь уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага хичээлийг явуулахаас гадна суралцагсдад Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэг, хичээллэх, амрах байраар бүрэн хангах бөгөөд уурхайн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр уг төслийг санаачлагч Рио Тинтогийн Арилжаа, Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. Рио Тинто групп 15 жилийн өмнө монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм.

Мөн энэхүү институтийг байгуулах төслийг удирдсан Квинслэндын Их сургуулийн Гүний уурхайн гео-шинжлэх ухааны профессор Андре ван Ас “Бид олон улсын түвшний агуулга, практик сургалтуудыг багтаасан хосгүй хөтөлбөрийг салбарын экспертүүдтэй хамтран хүргэнэ. Үүгээрээ Монголын гүний уурхайн салбарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх төдийгүй дэлхийн гүний уурхайн боловсон хүчний хомсдолыг нөхөх өргөн цар хүрээтэй ажилд багахан ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Бид суралцагчдадаа Оюу толгой уурхайн талбарт практик ур чадвар олгохын зэрэгцээ улмаар Азийн уул уурхайн боловсролын төв болох хэтийн зорилготой. Энэ нь Монголын уул уурхайн салбарынханд олон боломж олгохоос гадна дэлхийн уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” гэв.

“ӨГГУИ”-ийн сургалтын хөтөлбөр гүний уурхай, гео-техник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн суурь агуулгад төвлөрөх бөгөөд сургалт боловсруулах, хүргэх чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин 2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд хандан ажилтнуудаа сургах үүд хаалга нээгдэнэ.

Эх сурвалж: Рио Тинто Монгол ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.