Seheeten Talk Series: Өмнөд Солонгос дахь Монгол залуусын цугларах цэг

Seheeten Talk Series Өмнөд Солонгост мэргэжлээрээ ажиллаж буй инженер, улс төр судлаач, стратегийн менежер, Монголд өөрийн контентоор дамжуулан зуу зуун мянган хандалт авдаг “freelancer” зэрэг зочдыг урьж сонсогчидтойгоо хамт ярилцах гэж байна.
Тус үйл ажиллагааны үеэр Өмнөд Солонгост мэргэжлээрээ ажиллах ямар байдаг, хэрхэн амжилттай карьераа үргэлжлүүлэх, мөн эх орондоо ажиллах ямар боломж, нөхцөлүүд байна вэ гэдэг талаарх зочдын туршлагыг сонсож, мөн сонирхсон асуултаа шууд асуух ч боломжтой аж.
Та бүхэн санаж байгаа бол манай өнгөрсөн улирлын “Lemonade” цувралын зочин Р.Эрдэнэтулга (Lemonade in Korea:E1) ч мөн оролцох нь байна шүү.
✅ Бүртгүүлэх: https://forms.gle/JchdC8zaRAUxxFcQA
🎫 Тасалбарын үнэ: ₩15,000
Жич: Бүртгэлээ үүсгэж тасалбарын үнийн дүнг шилжүүлсний дараа суудал баталгаажна гэдгийг анхаараарай. Суудлын тоо хязгаартай гэнэ.
☎️ Бүртгэлийн талаар холбогдох: 01034842477
📍 Үйл ажиллагаа болох газар: 서울 영등포구 영중로 79 AZ building F11
📅 Хэзээ: 4 сарын 30-нд
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.