
Ти Ди Би Секьюритис ҮЦК нь ICXS:2024 Олон Улсын Харилцагчийн Туршлагын Стандартын баталгаажуулалтыг хүртэж, сертификатаа Лондон хотноо BSI Институтийн төв оффист болсон албан ёсны арга хэмжээний үеэр гардан авлаа.
Ти Ди Би Секьюритис ҮЦК нь андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг бөгөөд салбарын хөгжилд манлайлан оролцож, байгууллага болон иргэдийг дэлхийн санхүүгийн зах зээлтэй холбох чиглэлээр анхдагч үүрэг гүйцэтгэж ирсэн.
Тус компани нь Олон Улсын Харилцагчийн Туршлагын Институт (ICXI)-ээс боловсруулсан ICXS:2024 стандартыг байгууллагын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж, International Excellence түвшний баталгаажуулалт хүртсэн Монгол Улсын анхны байгууллага боллоо.
Тус баталгаажуулалтыг 125 жилийн түүхтэй, стандарт болон баталгаажуулалтын салбарын дэлхийд нэр хүндтэй байгууллага болох Их Британийн Стандартын Хүрээлэн (BSI) хараат бусаар үнэлж олгосон бөгөөд Ти Ди Би Секьюритис ҮЦК нь харилцагчийн туршлагын удирдлагатай холбоотой 360 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж, BSI-н үнэлгээгээр 96%-ийн үзүүлэлттэйгээр International Excellence буюу хамгийн өндөр түвшинд хүрснийг баталгаажууллаа.
ICXS:2024 нь хэрэглэгчийн туршлагын удирдлагын олон улсын стандарт бөгөөд байгууллагын засаглал, соёл, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны гүйцэтгэлийг цогцоор нь үнэлж, харилцагчид, хөрөнгө оруулагчид, ажилтнууд болон бусад оролцогч талуудад хүргэж буй үнэ цэнэ, туршлагыг тасралтгүй сайжруулахад чиглэдэг.
Харилцагчдын хувьд энэхүү баталгаажуулалт нь үйлчилгээний чанар, харилцагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо, санал хүсэлт шийдвэрлэх үйл явц олон улсын шаардлагад нийцэж, тогтмол үнэлэгдэн сайжруулагдаж байгааг хараат бусаар баталгаажуулж буй хэрэг юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд 18 жилийн турш манлайлан оролцож ирсэн Ти Ди Би Секьюритис ҮЦК нь Монгол Улсын анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлж, харилцагчдадаа дотоод болон олон улсын зах зээлээс 20 гаруй их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж, бизнесийн өсөлт хөгжилд нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. ICXS:2024 стандартыг нэвтрүүлснээр тус компани харилцагч төвтэй хандлагыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, байгууллагын засаглал, үйлчилгээний чанар болон институтийн чадавхаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилтоо бататгаж байна.
Энэхүү баталгаажуулалт нь зөвхөн нэг байгууллагын амжилт бус, Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын шилдэг туршлага, үйлчилгээний өндөр стандартыг нутагшуулах, зах зээлийн итгэлцэл болон олон улсын нийцлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.
Баталгаажуулалт гардуулах арга хэмжээнд:
Эх сурвалж: Ти Ди Би Секьюритис ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.