• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 16, 2024
Бизнес

Инвескор ББСБ Казакстанд салбараа нээлээ

yld
С.Ангирмаа
9 сарын 16, 2024
9 сарын 16, 2024

Инвескор ББСБ (INV)-ын хувьцаа эзэмшигчдэд дуулгах сайхан мэдээтэй. Тэд Казакстанд салбараа нээж үйл ажиллагаагаа тэлжээ. 

💪 INV-н тэлэлт

Компани өнгөрсөн 4-р сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Казакстанд үйл ажиллагаа явуулахаар ажиллаж, Төв банкны зөвшөөрлийг нь хүлээж байгаагаа дурдаж байв. Тэгвэл тэдний зорилт ийнхүү биеллээ. 

  • 🗺 Төв Азид: Тодруулбал компани Казакстанд Инвескор Финанс охин компаниа байгуулж үйл ажиллагаа нь 9 сарын 14-нөөс эхэлсэн юм. Улмаар Инвескор ББСБ Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болж Төв Ази дахь үйл ажиллагаагаа нь тэлсээр байна.
  • 🗾 Орон нутагт ч: Түүнчлэн Инвескор ББСБ энэ оны эхний хагаст Дархан болон Сонсголонд шинэ салбараа нээснээр Улаанбаатар хотын захын дүүрэг, Дархан Эрдэнэтэд тэлж ажиллаж буй. 
  • ❔ Ямар үр дүн гарах вэ? Ер нь бол Инвескорын энэ бүх тэлэлт тэдний үйл ажиллагаа, орлого, ашгийн цар хүрээг тэлнэ. Энэ оны эхний хагаст л гэхэд компанийн цэвэр зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 67% нэмэгдэж ₮590 тэрбумд хүрсэн. Үүнд Киргиз рүү тэлсэн нь ч нөлөөлж буй. Тэгэхээр цаашид Төв Азид олгож байгаа зээлийн хэмжээ улам нэмэгдэх нь. 

🤔 Яагаад Казакстан гэж? 

Казакстаны хүн ам Монголынхоос 5.9 дахин их буюу 20.6 сая хүн амтай. Нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 49-т, Төв Азид 1-т эрэмбэлэгддэг. Тэгэхээр Инвескор ББСБ нэлээд том зах зээл рүү тэлж байгаа байх нь. Түүнчлэн Казахстан 2026 онд гадаадын хөрөнгө оруулалтыг $25.5 тэрбумд хүргэх зорилт тавьсан тул зарим чөлөөт бүс дэх гадаадын компаниудад дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхээс гадна татварын онцгой нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ нь Инвескор ББСБ шиг тус улсын зах зээл рүү гарч байгаа компаниудад ашигтай гэсэн үг. 

  • 📈 Яаж ажиллах вэ? Одоогоор тус улсад 221 ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Инвескор Финанс охин компани тэдэнтэй өрсөлдөхийн тулд дэвшилтэт технологи, шуурхай үйлчилгээгээ нэвтрүүлэн ажиллах юм. 

Эцэст нь… IPO хийснээсээ хойш амжилттай явж байгаа цөөхөн хэдэн компанийн маань 1 нь ингээд улам тэлэх нь ээ. Монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллах нь. Үүнийг дагаад Инвескор ББСБ-ын ашиг, орлого нэмэгдэх үед жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг ч мөн өсөх болов уу.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.