ТОП-5 банканд хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Тэдний цэвэр ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 58.7% өсөж ₮867.7 тэрбум болжээ.
📈 Өсөлт үргэлжилсээр…
ТОП-5 банкны нийт хөрөнгө жилийн өмнө ₮43.3 их наяд байсан бол энэ оны эхний хагаст 30% өсжээ. Түүнчлэн нийт харилцах болон хадгаламж нь 28.9%, олгосон зээл нь 33.1% өссөнөөр ашигт ажиллагаа нь ₮321.1 тэрбумаар нэмэгдээд буй.
Хөрөнгийн зах зээл = 🐻
Заа, ТОП-5 банкны маань санхүүгийн үзүүлэлт ихэд сайжирсныг харлаа. Харин хөрөнгийн зах зээл дээр байдал шал өөр байна. Тодруулбал, тэдний зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө дунджаар 10.5% буюу нийт ₮596.4 тэрбумаар буурчээ.
Эцэст нь… Ашиг нь өсөөд, цар хүрээ нь тэлээд байгаа ч хувьцааны үнэ нь сэргэхгүй байдаг. Уг нь бол ТОП-5 банкны жижиг хөрөнгө оруулагчдын тоо эхний хагаст 3,949-өөр нэмэгдсэн. Цаашид хөрөнгө оруулагчидтай харилцах тал дээрээ анхаараад хувьцаа, үнэлгээний өсөлт нь ч сайжирчихвал…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.